|

Шуурхай: 396 зорчигчийг дайран өнгөрч буй 10 аймагт хонуулна

saikhnaa 2016/03/04 13586 3801

 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 10 гаруй тээврийн хэрэгсэл, 100 орчим хүн ор сураггүй алга болсон гэх дуудлага ОБЕГ-т ирээд байна. Мөн Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөнүүдийг 21.00 цагаас эхлэн хаасан. Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар алслагдсан аймаг дахь чиглэлүүдэд хоног дамнаж тээвэрлэлт хийж байсан 22 тээврийн хэрэгслийн 396 зорчигчийг дайран өнгөрч байгаа 10 аймагт хонуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн зүүн чиглэлд замд хөдөлгөөнд оролцож яваа 5 тээврийн хэрэгслийн 85 зорчигч байгаа аж.

Автотээврийн үндэсний төв - Тээвэр зохицуулалтын ГАЗАР Хяналтын Төв Хөдөлгөөний Удирдлага Шуурхай бүлгийн ажилтан албан хаагч нар 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна гэж мэдээллээ.

Г.Лхагваа

Санал болгох

Сэтгэгдэл

top