"Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэдгээ хэлж байсан.
Тэгвэл 12 сарын 29-ний өдөр тоглолтынхоо орлогоос "Цагаан даваа”-ны хогийн цэг дээрх 200-300 хүүхдүүдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ.
Тэрбээр "Би "Монгол өлсөх учиргүй" хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Энэ 31-ний орой Монгол Улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй миний өгсөн энэ сүүг цаасан аягандаа ч болтугай хийгээд бариарай” хэмээн хэлжээ.