|

Өнөөдрийн зурхай /2016.04.13

saikhnaa 2016/04/13 12677 3674

Өнөөдрийн зурхай /2016.04.13

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 7. Буд гараг. Хэрцгий охин одтой, 3 хөх  мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ажил хэргийн болон гэр бүлийн үүрэг даалгавраа ёсчлон биелүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Энэ их ачааллаас болж ядарч ихээхэн уур уцаартай болно. Таны бодож буй зүйлс аяндаа биелнэ, харин үйл явдлыг бүү түргэсгэ, тэвчээртэй бай. Өнөөдөр ямар ч хэрүүл маргаанд оролцох хэрэггүй, учир нь бүх зүйл танд ашиггүйгээр шийдэгдэнэ.


Үхэр (4/20-5/20)

Ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээ. Ойр дотнынхондоо итгэх хандлага нь хүн төрөлхтөнд үл итгэх байдлаар солигдож магадгүй. Идэвхтэй амрах ба зугаацахад тохиромжтой өдөр. Агаарт биед ачаалал үзүүлэх, хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Эмэгтэйчүүдийг романтик уулзалт, баяртай мэдээ хүлээж байна. Эрэгтэй нь санхүүгийн алдагдлаас айх хэрэггүй.


Хамтатгах (5/21-6/21)

Олон хүмүүс цугласан газар очихгүй байж хэрвээ ажлын шаардлагаар очих бол аль болох төвийн байр суурьнаас аливаад хандах хэрэгтэйг зөвлөж байна. Өдрийн турш таагүй байсан асуудал үдээс хойш цэгцэрч, шинэ танилтай учирч магадгүй. Ямар нэгэн мэдээ эсвэл үйл явдалтай холбоотой асуудал хувийн амьдралын асуудлуудаа нухацтай бодоход хүргэнэ. Шинэ танил тань санхүүгийн амжилт мөн албан тушаал ахихад үндэс суурь нь болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны дайснууд идэвхжих, итгэл найдвар нурах, эргэн тойрныхонтойгоо ноцтой зөрчилд орох магадлалтай. Найз нөхөд хэдийгээр итгэлтэй үнэнч байх хэдий ч тэдэнтэй санал ноцтой зөрөлдөнө. Тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр, эс бөгөөс та уйлах нь гарцаагүй. Найзуудынхаа харилцааг хянах шаардлага гарна. Өдрийн эхний хагаст хөрөнгө, худалдааны ажил хийх хэрэггүй. Та энэ үедээ хөрөнгөө алдвал мөнгөгүй болж мэднэ. Үүний үр дүнд амьдралын баяр баясгалан чинь азгүй явдал болж, өөртөө гомдоно.


Арслан (7/23-8/22)   

Тэмүүлж байгаа зүйлдээ өөрийгөө барих хэрэггүй, гэхдээ бусдын ажилд, ялангуяа дотнын хүмүүсийнхээ ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуул. Амьдралын туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Дурын ажил таны хүсэж буй үр дүнг авчрахгүй. Хүмүүстэй харьцах харьцаагаа багасга ялангуяа шинэ хүмүүстэй. Хэн нэгний гуйлтад зөвшөөр.


Охин (8/23-9/22)   

Ганцаараа ажиллахад таатай. Хэзээ ч байгаагүй эрчимтэй ажиллах болно. Материаллаг байдал тань дээшилнэ. Ажиллах үндсэн хөдөлгөгч хүч нь материаллаг баялгийн өсөлт байна. Таны хөдөлмөрийг өндрөөр үнэлнэ. Хэрвээ та хувийн амьдралаа зохиохоор үнэхээр шийдсэн бол өөрийгөө сайн талаас нь харуулахыг хичээ. Та бий болсон алжаалаа тайлж, дуртай ажлаа хийнэ. Хойшлуулаад байсан гэрийн ажлаа өдрийн хоёр дахь хагасаас дуусгавар болгоно. Эс тэгвээс таны хайрт сэтгэл дундуур гонсгор байхыг од эрхэс сануулж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Олон төрлийн ажилд хүч хүрэлцэхгүй өдөр. Олонх нь зөвхөн өөрийн ажилдаа л төвлөрнө. Гэр бүлдээ бараг санаа тавьж амжихгүй нь. Зочид ирэхийн өмнө л та гэр орноо цэвэрлэх бололтой. Гэр бүл болох шийдвэр яаран гаргах хэрэгтэй. Энэ өдөр чухал арга хэмжээ бүү төлөвлө. Таны түргэн зан чанар чинь танд сайнаар нөлөөлнө. Хайр дурлалын хувьд онцгой сар байна. Эрүүл мэндийн хувьд эрч хүч дүүрэн, эрүүл чийрэг байх болно. Ходоод гэдэсний өвчнөөс болгоомжлох хэрэгтэйг сануулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдрийг хувийн ажил хэрэг орон байраа тохижуулахад зориул. Өөрийн боломжоо зөв цэгнэж, хий хоосон санааны хойноос бүү хөөцөлд. Та тэртэй тэргүй хорвоо дээрх бүх ажлыг амжуулж чадахгүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд. Ялангуяа зөв хооллолтод. Зохисгүй хооллолт, архи дарсны хэрэглээгээ зогсоо. Өвс, орооцолдсон мөчир, орооцолдсон олс уяа зүүдэлбэл замд саад тотгор тохиолдоно.


Нум (11/22-12/21)   

Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Биеийн дархлаа муудах, согтууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна. Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, уран бүтээлч уулзалт зохиох дотны хүмүүстэй амрахад таатай өдөр. Энэ өдөр сэтгэл муутантай нөхөрлөх, бузар идээ идэх зэргээс болгоомжтой бай.


Матар (12/22-1/19)   

Энэ ордныхны материаллаг амьдралд таатай өдөр. Өнөөдөр ажил тань танаас ихээхэн чармайлт шаардах бөгөөд үр дүн нь урт хугацааны дараа гарна. Өөрийгөө илэрхийлэх хандлага, үйл явдалд хайнга хандах нь удирдлага болон хамтран ажиллагсдаар таагүй дүгнэгдэхэд хүргэнэ. Сэтгэл санааны хувьд ачаалалтай өдөр. Олонх нь хөнгөлөлт, зээллэг, шагнал авна. Нэмэлт орлого хялбархан олно. Та ажилд орж, хэлхээ холбоо тогтоож чадвал бүхий л талаар амжилт олж чадах болно.


Хумх (1/20-2/18)   

Шаардлагатай хэлхээ холбоо тогтоож, ажлаа бүтэмжтэй болгоход таны зөн билэг тусална. Нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Түүнийг амжуулах арга замыг ол. Таны бүх зүйл сайн сайхан байх болно. Та зүгээр бусдыг өөртөө татах, туслалцаа үзүүлэх, үйлчлэх зэргийг санал тавихад хүргэнэ. Бүх хэргийг маш амархан шийдэх мөнгөний асуудал хэсэг хугацаагаар хойшлогдоно. Эрэгтэй хүмүүсийн хувьд шагнал, бэлэг авах эсвэл хонжворт ялна. Магадгүй хайр сэтгэл ба албан үүргийн хооронд зөрчилдөөн үүсэх ба хайр сэтгэлийн тал ялна.


Загас (2/19-3/20)

Дурын салбарт том амжилт олно. Од эрхэс хурц ухаан, зохион бүтээх болон мөнгө олох чадвар өгнө. Өөрийн топ зорилго болон амьдралын үнэт зүйлсийг тодорхойл. Хэт тансаг байдалд дурлавал байгаа бүхнээ алдана. Тиймээс өөрт тохирсон хэрэглээг урьтал болгох нь зүйтэй. Магадгүй хэн нэгэн тантай танилцах оролдлого хийвэл түүнээс өнөөдөр татгалзах хэрэгтэй бөгөөд хууран мэхлэлт шударга бус явдал зэрэг таагүй үр дүн хүлээж байгааг анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top