Калифорнийн гэрэл зурагчин Майкл Сток дайнд шархадсан цэргүүдийг загвар өмсөгч болгон ер бусын гэрэл зургийн цуврал бэлтгэжээ. Энэ зураг авалтаар дайнд шархдаж, бүр хиймэл эрхтэнтэй болсон ч гэлээ тэд хүчтэй, тачаангуй хэвээр үлддэгийг харуулах боломж олдсон байна. Зураг авалт эхлээд АНУ-ын Тэнгисийн явган цэрэг Алекс Минскээс эхэлжээ, тэрээр 2009 онд Афганистанд тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэнд өртөж хөлөө тайруулсан гэнэ. Минскийн бардам, өөртөө итгэлтэй гарсан зургаар энэ төслийн аян эхэлсэн ба бусад ахмад дайчдын оролцох сонирхолыг нь ч татаж чаджээ. Стокс эдгээр гэрэл зурагнуудыг "Үүрд үнэнч” хэмээх номондоо цуглуулан нэгтгэсэн байна.
Зурагчин хэлэхдээ, "Эдгээр цэргүүд өөрийгөө үнэлэх эсвэл өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх гэж зурагаа авахуулаагүй, тэд харин ч одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байсан” гэжээ.
© 2016-2018 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч Aureola