|

Нийслэлээс 200 жилийн настай “Занданшуулсан шарил” олджээ

bayaraa 2015/01/28 7853 1398

Нийслэлээс 200 жилийн настай “Занданшуулсан шарил” олджээ

 

 Монгол улсаас тэр дундаа улаанбаатар хотын төв нийслэлээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олджээ. Уг шарилыг өчигдөр орой 18:30 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжлүүлэхээр өгсөн байна. Одоогоор шарилыг Цагдаагийн ерөнхий газрынхан хүрээлэнд хүлээлгэн өгч хамгаалалтанд авсан байгаа аж.

Нийлэлээс олдсон гэх уг шарилыг СХД-ээс олдсон хэмээн бүртгэсэн ч зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар БЗД-ээс ширэнд боодолтой маягтай олдсон гэнэ.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгөх үед бурханч лам Г.Пүрэвбат болон улстөрийн хүрээнийхэн очиж сонирхжээ.

Анхны дүгнэлтээр бол энэхүү шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж.

Дашрамд дуулгахад "амьд бурхан” Итгэлт хамбын хувьд өдгөө 160 жилийн настай гэж тэмдэглэгддэг.

 


URL: http://www.fact.mn/204236.html

Санал болгох

Сэтгэгдэл

top