Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 43В дугаар байрны цахилгаан шатны хонгилд 57 настай эрэгтэй З унаж гэмтжээ.
Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, гэмтсэн иргэнийг нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.