|

Зүүдэнд “бичигдсэн” алдартай зохиолууд

namuunaa 2015/06/16 1722 607

Зохиолч, яруу найрагчид төрөлхийн билэг танхай авъяас, уран сэтгэмжээрээ жигүүрлэн гайхамшигт бүтээлээ туурвидаг. Тэд байгалиас заяасан онцгой авъяастайгаас гадна байгаль, ахуйн элдэв гойд зүйлсээс сэтгэлийн таашаалыг мэдэрч, онгодоо бадраан шилдэг бүтээлийг цогцлоох нь түгээмэл. Гэтэл зарим уран бүтээлч бодит ертөнцөөс тасарсан байдалтай байхдаа ч шилдэг зохиолын үйл явцаа мэдэрч чаддаг нь цөөнгүй байх юм. Хүний зүүдэнд мэндэлж, дэлхийнд алдаршсан шилдэг таван бүтээлийг танилцуулъя. 



 

1. Үдшийн бүрэнхий -"The Twilight” /2005 он/ Аризона мужийн оршин суугч Стефани Мейер 2003 оны нэгэн өглөө сэрээд урьд шөнийн зүүдэлсэн үйл явдлаа яруу тодоор санаж, эргэцүүлэн боджээ. Түүний зүүдэнд нэгэн дурлалт хос хайр сэтгэлийнхээ тухай ярилцаж, яагаад хамт байж чадахгүй байгаа учир шалтгаанаа тоочин хүүрнэж байсан аж. Гэхдээ энэ хос жирийн хүмүүсээс огт өөр, ер бусын хүмүүс байсныг Стефани тод санаж байв. Түүний зүүдэнд ирсэн бүсгүйн дэргэд сууж буй дурлалт залуу нь цус сорогч болохыг ч зохиолч анзаарсан байна. Гэсэн ч тэд хайр сэтгэлээр холбогдсон бөгөөд вампир залуугийн залуу хүний шингэн цус сорох их хүсэл хэрхэн оргилж буйг ч зүүдэндээ тод мэдэрснээ зохиолч санаж байв. Ийм хачирхалтай үйл явдлыг зүүдэндээ харсан зохиолч түүнийгээ зохиол болгон бичсэнээр дэлхий дахинаа бестселлер болж чадсан ном төрсөн түүхтэй. Энэхүү зохиол нь удалгүй кино болж, мөн л дэлхий нийтийн анхаарлыг татсан шилдэг кино болсон билээ.

 

 

 2.Шаналал–"Misery”(1987он)  "Аймшгийн зохиолын хаан” гэгддэг Стивен Кингийн эл зохиолыг номын хорхойтнууд хэдийнэ уншсан нь лав. Уг зохиолд өгүүлснээр, алдарт зохиолч аваарт ордог бөгөөд өөрийг нь хүндэлж, биширч явдаг нэгэн бүсгүйн тусламжтайгаар амь гарсан аж. Эл бүсгүй зөвхөн өөрийнхөө тухай өгүүлэх зохиолыг алдарт зохиолчоор бичүүлэх зорилгодоо хүрэхийн тулд "ухаангүй” тэмцсэн болохыг Стивен хожим ухамсарлажээ. Эл хатагтай ямар ч саад бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөхөөргүй шаргуу байсныг зохиолч бүтээлдээ тод гаргасан байдаг. Зохиолч эл бүтээлийнхээ талаар дурсахдаа зүүдэндээ харсан үйл явдал дээр тулгуурлан бичсэнээ онцолсон байдаг. 

 

 

3.Франкенштейн –"Frankenstein’s monster” (1818 он) 
Зохиолч бүсгүй Мери Шелли 1816 онд ердөө 18-хан настай байж. Тэр жилийн зуны амралтаа тэрбээр хожмын нөхөр, дурлалт залуугийн хамтаар Швейцарийн бяцхан сууринд өнгөрүүлжээ. Тэрбээр нэгэн удаа задгай зуухны дэргэд найз залуутайгаа элдвийг хүүрнэн хэвтэж байхдаа, цахилгаан цэнэглэгчийн тусламжтайгаар хүнийг амьдруулж болох болов уу гэсэн сэдвийг хөнджээ. Мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу бүсгүй эл ярианы дараа нас барсан нэгнийг цахилгаан гүйдлийн тусламжтайгаар амьдруулж байна хэмээн зүүдэлжээ. Түүний зүүдний гол баатар, азтай нас барагч нь Франкенштейн байж. Мери, өглөө босмогц эл гайхамшигт зүүдээ тэмдэглэлийн дэвтэртээ нэгд нэгэнгүй бичиж үлдээсэн байна. Хожим Мери зохиолч нөхөр Персигийн тусламжтайгаар зүүдэн түүхээ роман болгон алдаршуулсан.


 

4. Жонатан Ливингстон нэрт цахлай — "Jonathan Livingston Seagull” (1970 он) Эл номын зохиолч Ричард Бах нь жирийн нисгэгч хүн. Тэрбээр цахлай шувууны талаар сонирхолтой зүүд зүүдэлсэн нь роман бичих онгодыг түүнд төрүүлж чадсан байна. Бах номын эхлэл хэсгээ маш хурдан бичсэн мөртлөө романы үйл явцыг найман жилийн турш нухсан гэдэг. Роман бичиж эхэлсэн цагаас хойш найман жил өнгөрсөн ч төгсгөл нь хэзээ нь тодорхойгүй эхлэл төдий роман түүний номын тавиур дээр хэвтсээр байж. Энэ үед Ричард цахлайны тухай дахин зүүдэлжээ. Энэ нь романаа дуусгах дохио болохыг Бах ойлгон, бичгийн ажилдаа дахин шамджээ. Уран зохиолын шүүмж бичигч нар эл романыг философи ухаанаар бич 

 

 

5. Доктор Жекилл ба ноён Хайд-"Strange Case of Dr Jekyll and Mr Hyde” (1886 он) Шотландын зохиолч Р.Стивенсон зүүднийхээ ачаар алдаршсан уран бүтээлч. Тэрбээр ямар нэг бодисын тусламжтайгаар аймшигт мангас болон хувирдаг эрдэмтний тухай зүүдэлжээ. Робет өглөө босонгуут гайхамшигт зүүдээ бүрэн эхээр нь бичсэн байна. Гурван өдрийн дараа ирээдүйн гайхамшигтай романы эх бичмэл бэлэн болжээ. Тэрбээр эхнэрийнхээ зөвлөснөөр зүүдэндээ харсан үйл явдлын зарим хэсгийг дэлгэрүүлэн өрнүүлж, роман болгосон гэдэг. 

Санал болгох

Сэтгэгдэл

top