|

Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна

munkhod 2015/06/29 204903 18640

Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна


 

"Miss World”тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авъяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс нь 2005 оноос өөрийн авъяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо "Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн. "Дэлхийн Мисс”- ийг шалгаруулдаг "MISS WORLD” тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч MISS WORLD LIMITED компанитай байгуулсан гэрээний дагуу "Asian Future” kомпани ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

 

Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна 

 

"Miss World Mongolia-2015” тэмцээн нь илүү өргөн хүрээнд үндэсний ялагчаа тодруулахаар "Mongolian Beauty” тэмцээнийг зохион байгуулж ялагчдаа дэлхийн миссийн болон моделийн томоохон тэмцээнүүдэд бэлтгэн оролцуулах албан ёсны эрхтэй "Шилмэл загвар ХХК”-тай хамтран энэ жилийн үндэсний ялагчийг тодруулах зорилгоор хамтран ажиллаж байна.

Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна 

"Miss World Mongolia-2015” тэмцээнээс доорхи шагналт байрууд болон номинацийн эзэд тодорно. Үүнд:

-National Winner – Үндэсний Ялагч

-First Runner – I байр

-Second Runner – II байр

-Miss Talent – Авьяаслаг мисс

-Miss Beauty with Purpose–Хүмүүнлэг, хариуцлагатай гоо мисс

-Miss Photo – Фото мисс

-Miss Bikini – Гоолиг мисс

-Miss Sport – Спорт мисс

-Miss Top Model – Топ модель

Ингээд үндэсний ялагч нь Miss World тэмцээнд эх орноо төлөөлөн явах эрхийг авах ба 2-р байр Miss Tourism Queen of the Year International, Мисс топ моделиор шалгарсан оролцогч Asian Super Model тэмцээнд оролцох эрхээр тус тус шагнагдах юм.

Miss World Mongolia 2015 буюу Дэлхийн Мисс-2015-д Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалтдээрх үндсэн 6 төрлөөр явагдаж байна. Тэмцээний анхны шалгаруулалт болох Mисс Спорт шалгаруулалт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн гүйлтийн талбайд, Мисс Бикини шалгаруулалт Soyol wellness center -т амжилттай зохион байгуулагдлаа. Авъаслаг Миссийн шалгаруулалт Хүүхэлдэйн театрт, Мисс Топ Модел шалгаруулалт Шилмэл Загварын ордонд, Хариуцлагатай гоо мисс-ийнх Гадаад Явдлын Яаманд, Мисс Фото IC Creative Division studio-д тус тус амжилттай зохион байгуулагдлаа.

Гала тоглолт буюу үндэсний ялагчаа тодруулах финалын арга хэмжээг 07-р сарын 05нд Хүүхэлдэйн театрт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн Miss World Mongolia 2015 тэмцээний хамтран зохион байгуулагчаар MNC телевиз ажиллаж байгаа бөгөөд тэмцээний шалгаруулалтын явцыг үзэхийг хүсэж байгаа бол Miss World Mongolia 2015 реалити шоу нэвтрүүлгүүдийг бэлтгэн өдөр бүр 20:30 минутаас MNC телевизээр үзүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top