|

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд 10-р сарын 9-өөс эхэлнэ

magnai 2015/10/07 2103 221

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд 10-р сарын 9-өөс эхэлнэ

Жил бүр Монгол Оросын найрамдлын гэрээ байгуулсан өдрийг тохиолдуулан Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил тус арга хэмжээг 55 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд манай аймагт 10-р сарын 9-нд Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд арга хэмжээний нээлт болох юм.

Энэ жил тус арга хэмжээний хүрээнд 2 чиглэлд нийт 30 ажлыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Энэ онд аль болох олон хүнийг тус арга хэмжээнд хамруулах мөн Монгол Оросын түүхэнд чухал дурсгал болон үлдсэн газар нутаг хөшөө дурсгалыг таниулах сэргээн засварлах чиглэлд түлхүү анхааран ажиллах юм байна.

Энэ жил тус арга хэмжээний хүрээнд 2 чиглэлд нийт 30 ажлыг хийхээр төлөвлөжээ.

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд арга хэмжээний нээлтийн үеэр Уурхайчин соёлын ордонд фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд Оросын холбооны улсын боловсролын үзэсгэлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах спортын арга хэмжээ, Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд монгол улсын соёл зан заншил газар нутгийг танилцуулах аялал гэх зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Харин хаалтын арга хэмжээ 11-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр манай аймгийн дурсгалт 3 газарт хүндэтгэлийн цэцэг өргөх арга хэмжээ болох ажээ. Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд 11-р сарын 9-нд хаалтаа хийх ч найрамдал хамтын ажиллагааны чиглэлд зохион байгуулах ажлууд он дуустал үргэлжлэн хийгдэх юм.

Ирэх онд Эрдэнэт хотын 40 жилийн ой, түүнчлэн Монгол Орос 2 улсын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиох учраас энэ жил Найрамдал хамтын ажиллагааны өдрүүд арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлууд нь дээрх ойн арга хэмжээтэй нягт уялдаатай байх онцлог-тойг мэдээллээ.

erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top