Цагтаа охидын мөрөөдөл байсан "Гала” хамтлагийн экс гишүүн, Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану одоогоос хоёр жилийн өмнө хөл хүнд болж, хүүхэд төрүүлснээ ч бусдаас нууцлан шуугиан тарьж байсан. Тэгвэл тэрээр саяхан "Гурван гал" эмнэлэгт амаржиж 3.7 кг охинтой болжээ.Хэдхэн сарын өмнө урлагаас бүр мөсөн хөндийрнө хэмээн ам алдаж байсан дуучин бүсгүй ийнхүү хоёр хүүхдийн ээж боллоо.