|

Наадмын хоёр өдөр 7 иргэн усанд осолджээ

namuunaa 2015/07/16 2116 226

 

7 дугаар сарын 11

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн "Ерөөгийн даваа” гэдэг газар иргэн Д /22 настай, эрэгтэй/ Ерөө голын усанд живж нас барсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл экспо худалдааны төвийн урд талд Туул голын усанд иргэн Р /44 настай, эрэгтэй/ живж нас барсан.  

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн "Бүдүүн” гэдэг газар Нарийны голын усанд иргэн Х /17 настай, эрэгтэй/, Д /11 настай, эрэгтэй/ нар живж нас барсан.

7 дугаар сарын 12

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг "Тэрэлж” голын усанд иргэн И /43 настай, эрэгтэй/ живж нас барсан.  

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг "Туул” голын усанд 25 настай 3 залуу живж иргэд хоёрынх нь амийг аварч, иргэн П /25 настай, эрэгтэй/ нас барсан.  

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн "Могойн толгой” гэдэг газар "Орхон” голын усанд иргэн Т /40 настай, эмэгтэй/ живж нас барсан.

Сэрэмжлүүлэг

Цаашид ихэнх нутгаар халж, түр зуурын хүчтэй бороо орох магадлал өндөр байгаа тул иргэд үер усны аюулаас онцгойлон сэрэмжлэхийг анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top