|

Миний ээж намайг 14 насандаа хогийн хүйтэн саван дотор төрүүлсэн юм

tonshuul 2015/08/17 2369 225

Миний ээж намайг 14 насандаа хогийн хүйтэн саван дотор төрүүлсэн юм

 

Миний ээж намайг 14 насандаа хогийн хүйтэн саван дотор төрүүлсэн юм.
Ээж бид хоёр Нью Иоркын гудамжаар сэлгүүцэн үнэгүй хоол ба хогийн савыг нэгд нэгэнгүй ухан өлсгөлөнгөө даран амьдарч байлаа.
Би юу ч мэдэхгүй ....тэгэж л гудамжинд өссөн.
Үнэтэй дэн буудал, орон гэргүй хүний амрах газрыг хайж олно гэдэг үнэхээр амаргүй,
ихэнхдээ хүйтэн зам дээр үнэр танартай гудамжны буланд амьдрах тохиолдол их байлаа.
Миний гэрийн хаяг бол үргэлж л Нью Иоркийн захын нэгэн гудамжны хоолны газрын арын булан байлаа.
Тиймээс миний нэр "ОРОН ГЭРГҮЙ ХҮН ” болсон юм.
Би сурах дуртай.
Эзэмшсэн хөрөнгөгүй би, бусадтай адил болохын тулд нэг ном уншаад дахин уншиж, тэр номоо дахин бодох аргыг сонгосон юм.
Орон гэргүй хүмүүсийн цуглардаг оромж тосгонд ээж бид хоёр "ээж охин хоёр” хүлцэн тэсвэрлэхын аргагүй аюултай харцыг тэсэн үхэх сэхэхээ үзэн сургуульд сурсан юм.
12 жил сурах хугацаандаа бараг л 12 газар сургуулиа солин байж суралцсан юм.
Гэхдээ үнэхээр шантарч болохгүй байлаа.
Нэг сард 5 ном уншиж, Нью Иоркийн бүх сонинг нэг бүрчлэн уншсан юм.
Гудамжны зам л надад энэ дэлхийн хамгийн өргөн хичээлийн танхим болж байлаа.
Мөрөөдөлтэй болж эхэллээ.
Дээд сургуульд элсэн орж, өөрийн хувь тавиланг өөрөө өөрчлөх мөрөөдөл.....
Манай гэр бүл дахин илүү ихээр бусдын доог тохууны бай болохгүй байх мөрөөдөл...
"Орон гэргүй хүн дээд сургууль мөрөөдөх ч юм биш........
Хүмүүс бүгд л адилхан үг хэлдэг.
Би орон гэргүй хүн шиг харагдахгүйн тулд үргэлж толгойгоо даруу төлөв байлгаж,
хувцасаа ч үргэлж цэвэрхэн өмсөв.
Шүдээ тас зуун хичээллэв.
11-р ангид байхдаа ээждээ ,нүүдэл суудал хийсэн ч дахин сургуулиа солихгүй шүү гэж хүсэв.
Дээд сургуульд орохоор болбол намайг сайн мэддэг багшийн тодорхойлолт хэрэгтэй учраас...
Тиймээс би өглөө , үүрийн 4 цагт босож хичээлдээ явж, шөнө 11 цагт оромжиндоо ирдэг байлаа.
4.0-той ойролцоо дүнгээ сахин хамгаалж, хэлэлцүүлэгт оролцон, багаар ажиллах хөдөлгөөн зэрэг янз бүрийн хөдөлгөөнд оролцов.
Бүх газар л надад суралцах талбар болж байлаа.
Ийм надад өөрчлөлт гарч эхэллээ.
Нийгмийн халамжийн газруудаас тэтгэлэгээр тусалж эхлэв.
Олон нийтийн байгуулагуудаас намайг анзаарч харж эхлэв.
Надад итгэдэг хүмүүс гарч ирж байна гэсэн үг.
Үнэхээр байдаг хүчээрээ хичээсээн...
Өөрийн амьдрал хувь тавилангаа өөрчлөхын тулд зөвхөн урагшаа л харан гүйсэн.
Энэ бүгдийн эцэст Броун, Коллумбиа, Амхости зэрэг Америк даяар 20 гаруй дээд сургуулиас тэнцсэн гэсэн мэдээг авсан.
"Түүнийг тэнцүүлэхгүй бол та бүхэн 2-р Мишель Обамаг алдах болно”
Khadijah Williams !
Орон гэргүй байсан би Харвардын 4 жилийн тэтгэлэгт оюутан болсон юм.
Би өөрийгөө ухаантай гэдэгт үргэлж итгэлтэй байсан.
Бусдын ” орон гэргүй юм чинь яасан ч яахав” гэдэг үгэнд үнэн дургүй.
Миний нэр КHADIJAH WILLIAMS !!!
Дахин хүмүүс намайг "орон гэргүй”гэж дуудахгүй .
Хөрвүүлсэн Ч.Бурмаа багш....

Burmaa Choi

Санал болгох

Сэтгэгдэл

top