|

Цагаан сараар зургаан хоног амарна

saikhnaa 2019/01/30 675 0

Цагаан сараар зургаан хоног амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригт таарсан ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ. 
Өөрөөр хэлбэл,  ирэх сарын 8-ний ажлын өдрийг энэ сарын 2-нд буюу энэ долоо хоногийн бямба гаригт шилжүүлэхээр болсон байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүд нь сар шинийн баярын өдөр тохиож байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top