|

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзлээ

saikhnaa 2019/02/11 700 0

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, А.Ундраа, Л.Энх-Амгалан, М.Билэгт, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Энэ тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаагаа хэллээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ"ЖДҮ бол эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийг ажилтай болгоход чухал. УИХ-аас тодорхой арга хэмжээ авч ЖДҮХС-г өргөжүүлэхээр болсон. Гэвч ард иргэдэд очих байсан ЖДҮХС-гийн хөрөнгийг УИХ, Засгийн газрын эрх мэдэл бүхий хүмүүс авч, ёсзүйгүй үйлдэл хийсэн. Энэ асуудалд ард иргэд, УИХ-ын гишүүд эмзэглэж байгаа.

Харин энэ асуудал намжих гээд байгаа учраас УИХ-ын 20-иод гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр нийт гишүүдэд хандан бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулахыг уриаллаа. Харин энэ уриалга бичигт ЖҮДХС-гаас зээл авсан гишүүд гарын үсэг зураагүй байгаа гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top