|

Архи борлуулдаг 100 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцаллаа

saikhnaa 2019/02/18 595 0

Орхон аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурлаар архи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 100 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал хэмжилзүйн хэлтэс зэрэг олон байгуулагуудын хамтарсан шалгалтаар 60-аас доош оноо авсан 21, шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн 45, зөрчил гаргасан 34 аж ахуйн нэгж байжээ. Шалгалтын дүнг зөвлөлийн гишүүдэд танилцуулсанаар 100 аж ахуйн нэгжийн архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болсон байна.

Орхон аймагт архи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 506 аж ахуйн нэгж байдаг юм. Дээрх байгууллагуудад нэгдсэн шалгалт хийж 15 хуулийн зүйл заалт болон холбогдох стандарт, дүрэм, журмын дагуу шалгажээ.

/МОНЦАМЭ/


Санал болгох

Сэтгэгдэл

top