|

Иракт хэдэн зуун хүнийг хөнөөн булсан байжээ

bayaraa 2015/01/09 1608 52

 Иракт хэдэн зуун хүнийг хөнөөн булсан байжээ БАГДАД. /Voice of Russia/. "Лалын улс” бүлэглэлийн террористуудын гарт амиа алдсан байж болзошгүй 320 орчим хүний цогцос бүхий таван томоохон булш Иракийн хойд нутгаас олджээ.

Тус бүлэглэлийн хяналтад байгаа, Иракийн Мосул хотын урд болон баруун хэсгийн оршин суугчид эдгээр булшийг илрүүлсэн байна. Тэнд хүүхдүүдийн цогцос ч байсан гэж нүдээр харсан гэрч хэллээ.

"Лалын улс” 2014 оны зургадугаар сарын эхээр Иракт террорист халдлага үйлдэж, аюул заналхийлж эхэлсэн юм. Иракийн цэрэг, цагдаагийн ангиуд, Курдын хүчнийхэн, шиит цэргүүд, суннитын омгийнхон улсынхаа зарим хэсгээс "Лалын улс”-ын босогчдыг саяхан амжилттай гаргажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top