|

Цус багадалтыг богино хугацаанд төлжүүлэх шилдэг арга

batdorj 2019/02/27 36 0

 

Цус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сүртэй биш өвчин мэт санагддаг ч хэрвээ тоохгүй орхивол маш хүнд өвддөг, сульдаа, амьдралын идэвхгүй нэгэн болготлоо ч даамжрах магадлалтай. Цус багадалтын олон төрөл байдаг. Хадуур хэлбэрт эсийн, сидеробластын гэх мэт.

Одоогоор төмөр дутагдлын цус багадалт хамгийн түгээмэл "тодроод” байгаа билээ. Үүний шалтгаан нь голцуу төмөр, фолийн хүчил, B12 витаминыг хоол хүнсээрээ хангалттай авч чадаагүйгээс улбаатай байдаг. Мөн жирэмсэн үед, ходоодны шарх, цус алдалт, гэдэсний хорт хавдрын үед төмөр дутагдлын цус багадалт илрэх магадлалтай.

Энгийн үгээр тайлбарлавал, цус багадалт гэдэг нь бидний биеэр хүчил төрөгчийг зөөх цусны улаан эс хангалттай олон биш байна гэсэн үг юм. Эсвэл улаан эсүүдэд хангалттай их гемоглобин байхгүй байна гэсэн үг. Хүчилтөрөгч нь биднийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг учраас цус багатай эмэгтэйчүүд ядарч сульдах нь амархан байдаг.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top