|

"Боко харам"-ын босогчид 16 хот, сууринг устгажээ

bayaraa 2015/01/09 3964 495

"Боко харам"-ын босогчид 16 хот, сууринг устгажээ РАБАТ. /ITAR-TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн зэвсэгт "Боко харам” бүлэглэлийн босогчид гэнэтийн цуврал дайралт хийх явцдаа Нигерийн зүүн хойд нутагт оршдог 16 хот, сууринг устгасан байна.

Нигерийн эрх баригчдын төлөөлөгчдийн пүрэв гарагт мэдээлснээр, хэт давруу үзэлтнүүдийн халдлагын үеэр хүний амь эрсэджээ. Гэхдээ хэдэн хүн амиа алдсаныг тэд тодорхой мэдээлээгүй байна. Үүний сацуу, Рейтерс агентлагийн мэдээлснээр, халдлагын үеэр наад зах нь 100 хүн амиа алджээ.

Галдан шатааж, устгасан суурингуудын дотор Нигерийн зүүн хойд нутгийн худалдааны томоохон төв болох Бага гэдэг хотхон байгаа аж. Үүнээс гадна, тус хотод цэргийн бааз байрладаг байна. Энэ баазыг "Боко харам”-ын босогчид өнгөрсөн долоо хоногт эзлэн авчээ.

Хэт давруу үзэлтнүүдийн халдлагаас сэргийлэн суурингуудаас хэдэн мянган хүн дүрвэсэн байна. Дүрвэгсдийн заримыг Чад нуурын аралд очжээ. Тэд завиар зугтаж аралд хүрсэн байна.

Хэт давруу үзэлтнүүдийн "Боко харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт лалын халифт улс байгуулахыг эрмэлзэж байгаа юм.

"Боко харам” бүлэглэлийн босогчдын үйлдсэн халдлагын улмаас Нигерид өнгөрсөн таван жилийн хугацаанд 13 мянга гаруй хүн амиа алдаж, 1,5 сая орчим хүн шилжин суурьшигч, дүрвэгч болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 РАБАТ. /ITAR-TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн зэвсэгт "Боко харам” бүлэглэлийн босогчид гэнэтийн цуврал дайралт хийх явцдаа Нигерийн зүүн хойд нутагт оршдог 16 хот, сууринг устгасан байна

Нигерийн эрх баригчдын төлөөлөгчдийн пүрэв гарагт мэдээлснээр, хэт давруу үзэлтнүүдийн халдлагын үеэр хүний амь эрсэджээ. Гэхдээ хэдэн хүн амиа алдсаныг тэд тодорхой мэдээлээгүй байна. Үүний сацуу, Рейтерс агентлагийн мэдээлснээр, халдлагын үеэр наад зах нь 100 хүн амиа алджээ.

Галдан шатааж, устгасан суурингуудын дотор Нигерийн зүүн хойд нутгийн худалдааны томоохон төв болох Бага гэдэг хотхон байгаа аж. Үүнээс гадна, тус хотод цэргийн бааз байрладаг байна. Энэ баазыг "Боко харам”-ын босогчид өнгөрсөн долоо хоногт эзлэн авчээ.

Хэт давруу үзэлтнүүдийн халдлагаас сэргийлэн суурингуудаас хэдэн мянган хүн дүрвэсэн байна. Дүрвэгсдийн заримыг Чад нуурын аралд очжээ. Тэд завиар зугтаж аралд хүрсэн байна.

Хэт давруу үзэлтнүүдийн "Боко харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт лалын халифт улс байгуулахыг эрмэлзэж байгаа юм.

"Боко харам” бүлэглэлийн босогчдын үйлдсэн халдлагын улмаас Нигерид өнгөрсөн таван жилийн хугацаанд 13 мянга гаруй хүн амиа алдаж, 1,5 сая орчим хүн шилжин суурьшигч, дүрвэгч болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top