|

Салхитын мөнгөний ордын хэрэгт талийгаачаас гадна долоон шүүгчийг шалгаж байжээ

batdorj 2019/03/04 443 0

 

Ганцхудагийн цагдан хорих төвд Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа нас барсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хэрэг явдалтай холбогдуулж ШШГЕГ-ын удирдлагууд хорих 461 дүгээр ангийн удирдлагуудыг, тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын хамт халсан байгаа. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариу гарах болоогүй байна.

Ганцхудагийн хорих ангид амралтын өдрүүдээр 48 цаг саатуулагдсан шүүгчийн үхлийг анхны эх сурвалжууд амиа хорлолт гэж мэдээлсэн байгаа. Гэвч Л.Бямбаа хуульч Салхитын мөнгөний ордын дуулиант хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байжээ. Энэ нь түүний үхлийн шалтгаан амиа хорлолт биш гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах  Салхитын мөнгөний ордыг эзэмшигч БНХАУ-ын иргэн Вангийн талд өмгөөлөгчөөр өнгөрсөн жилээс ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, тус орд газрыг 100 хувь эзэмшиж байгаа гэгдэх "Амин билигт” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байж.

Ордыг БНХАУ-ын иргэн Ван, Ян хэмээх хоёр иргэн булаацалдан, Монголын шүүх, цагдаа, прокурорыг хоёр хувааж, шүүгчид, прокурорууд, цагдаагийнхан нэг нэгнээ Вангийн шүүгч, Янгийн шүүгч хэмээн нэрлэж байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга ярьж байсан юм.

Өнгөрсөн намар АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулж, авилгын хэрэгт шалгагдаж байсан этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хурааж байсан юм. Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх "220к резиденс” байрыг түрээслэдэг иргэдийн гэрээс олдсон энэ мөнгийг АТГ тухайн үед авлигад тараах гэж байна хэмээн үзсэн байдаг.

Авилгын хэргийн гэрч, энэ бэлэн мөнгө хуулийн байгууллагынхны гарт орсон анхны их хэмжээний мөнгөөр хэмжигдсэн баримт байв.

Харин талийгаач Л.Бямбааг "Амин билигт” компанийн албан хуулийн зөвлөхийн хувьд шаардлага АТГ-д гарсан аж. Тиймээс түүнийг баривчилсан бөгөөд түүнээс гадна Улсын Дээд шүүхийн шүүгч А, З, А, Ц, Ц нар болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э нар холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top