|

Д.Эрдэнэбат: Эрдэнэтийн 49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал

saikhnaa 2019/03/11 334 0

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэртэй хобоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна.  Мэдээлэлдээ "Ростех”-ийн бичгийг орчуулалгүй орхигдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдгийн хариулт бий. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоосон. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдэж ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй" гэлээ. 

2667 


Санал болгох

Сэтгэгдэл

top