|

З.Энхболд: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг би огт мэдээгүй

saikhnaa 2019/03/12 44 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө улс орны эдийн засагтай холбоотой асуудлуудаар дараахь мэдэгдлүүдийг хийжээ.

  • Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 400 гаруй орд газруудыг бүгдийг төрийн мэдэлд буцааж авна. Эдгээрийн бараг 95% нь уурхай баригдаагүй, хоосон газрууд байгаа юм байна лээ.
  • Улсын ба хувийн өмч хоёрын ялгаа нь газрын дээр ба газрын доорхи гэдгээрээ л ялгагдана, маш ойлгомжтой. Номтойбаярын уурхай бол газрын дээр байгаа, тэрэнд чинь хүрэхгүй. Газрын доор байгаа баялгаа л авья.
  • Хэрвээ таны 1,072 хувьцаа бүрэн бол 53,000 төгрөгийн ногдол ашиг авна.
  • Төмөр замын гэдэг зохиомол хэргийн талаар одоо хүртэл яриад байдаг. Тэр төмөр замыг барих үед Ерөнхийлөгч Хөдөө аж ахуйн сайд байсан. Хөдөө аж ахуйн сайд хүнд төмөр замын хэргийг тохох гэж оролдсон.
  • Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учраас арга хэмжээ авч, онцгой дэглэм тогтоож байгаа.
  • Сайншандын төмөр замыг энэ онд багтааж барих шийдвэр гарсан. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн Засгийн газарт ногдох ашгаас барихаар байгаа. Эрдэнэс Тавантолгойн 800 тэрбумын цэвэр ашгаас иргэдэд очих ашгийг хасаад, үлдсэн бүх мөнгөөр төмөр зам барина.
  • Намайг УИХын дарга байхад 49%-ийг надад огт мэдэгдэлгүйгээр, нуугаад, хулгайгаар авсан. Эрдэнэтийн ямар ч юманд, би ямар ч холбоогүй.
  • Н.Золжаргалыг Эрдэнэтийн хэргээр хууль бус зээл олгосон гэж байна. Би Золжаргалыг санал болгож, томилуулсан болохоос надад хамаагүй.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top