|

ХХБ, Улаанбаатар банкинд иргэдийн хадгаламж байгаа болов уу?

munkhbat 2019/03/13 21 0

ХХБ, Улаанбаатар банкинд иргэдийн хадгаламж байгаа болов уу?

 

Сүүлийн үед үүсээд байгаа "Эрдэнэт”-ийн 49 хувийн балаг иргэдийн хадгаламжинд халгайтай байж магадгүй байна. Хэрэв төр улсын өмчөө дээрэмчин мэт хувийн хэвшлээс булааж авбал тэртээ хэдэн оны өмнө болсон Анод банкны хар түүх дахин давтагдах нь баараггүй. Түүх давтагдсанаар хэн хожих вэ? Хэн хохирох вэ? Хожоотой нь гэвэл өмчөө авч байгаа нэрийн ард ахин хувьчлах увайгүй үйлдлээ нууснаар төр хожиж, үүний ард хэдэн ядарсан иргэд хохироод үлдэх нь дамжиггүй.

Бас нэгэн хардлага байгаа нь ХХБ, Улаанбаатар банкинд иргэдийн хадгалуулсан мөнгө байгаа болов уу? Хэдийнэ гадагшаа оффшор бүс рүүгээ гаргачихаад ийн жүжиг тавьж сууж ч мэднэ.  

Тэгвэл өмнө нь мад тавиулж хөрөнгөө салхинд хийсгэж байсан иргэд хэдийн олон нийтийн хэрэгслээр давалгаалж ХХБ-нд хадгалуулсан мөнгөө татах хөдөлгөөнийг өрнүүлэх санал яваад эхэлжээ.

Тодруулбал, Tuvdenbaljir Sharavdorj гэх цахим хэрэглэгч өөрийнхөө нүүр хуудсанд "ХХБ, Улаанбаатар банкнаас бүх нийтээрээ мөнгөө татах хөдөлгөөн өрнүүлье.

Иргэд олноороо хадгаламжаа татаад эхлэхээр төрөөс Монгол банкнаас эрх хүлээн авагч томилоод мэдэлдээ авдаг хуультай. Энэ замаар л явна. Иргэд хэзээ ч хохирохгүй. Иргэд ард түмэн төртэйгээ нийлж завхралыг засах ёстой.

Анхааруулж байна. Тиймээс ХХК, Улаанбаатар банкнаас мөнгөө татаж өөр банкинд байршуулаад үз. Тэгэхэд та нарын мөнгө байгаа эсэхийг ойлгоно. Эхэлж авсан нь эрсдэлгүй. Иргэн таны хадгаламж болон харилцахын мөнгө Эрдэнэт”ийн 49 % болоод таны мөнгөөр таны хөрөнгийг худалдаж авчихаад байгааг ойлгохгүй байна уу?” гэжээ. https://www.facebook.com/namjaa.dashzeveg/posts/2022219337904785

Ингэж болгоомжлох нь зүйн хэрэг. Хэн л зовж олсон хэдэн бор юмаа дээрэмдүүлэхийг хүсэх билээ. Иргэдийг ийм үйлдэл хйихэд хүргэсэн гэм буруутан нь өмчөө авах гэсэн төр үү? Ханаж цадахаа мэдэхгүй шуналтай ЭЗНИЙ маань буруу юу?

Ямартай ч төр нь өмчөө авах, эсвэл эзэнтэн өмчөө хамгаалж үлдэх эсэх нь тодорхойгүй энэ ажиллагаагаа ард иргэдээс холхон л шийдчихээсэй билээ.

 

 

 ENE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top