|

Армид амиа алдсан хүүгийн үхлийн шалтгаан өвчний улмаас гэж гарчээ

nomun 2019/03/18 303 0

Армид амиа алдсан хүүгийн үхлийн шалтгаан өвчний улмаас гэж гарчээ

 


Энх цагт цэргийн албаа хааж байгаад харамсалтайгаар амиа алдсан Б.Алтантулгын ар гэрийнхэн Батлан хамгаалах яамны гадна суулт хийж байна. 

Учир нь харамсалтайгаар амиа алдсан Талийгаач хүүгийн шүүх шинжилгээний хариу "өвчний улмаас" гэж гарсан тул ар гэрийнхэн нь гомдолттой байгаа юм байна. Гэтэл тэднийг хариуцсан яамныхан нь хүлээж авч уулзах нь байтугай хашаа руугаа ч нэвтрүүлэхгүй байгаа аж.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан нь 19 хэн настай Б.Алтантулга хүү байсан юм. 

Түүнийг золгүй байдлаар амиа алдсан тухай мэдээллийг ах нь олон нийтийн сүлжээнд анх тавьж, зургийг нь нийтэлсэн байдаг. 

 Т.Гэрэл


Санал болгох

Сэтгэгдэл

top