|

Сингапурын эцгийг гутаасан хүү суллагджээ

namuunaa 2015/07/07 630 0

Сингапурын эцэг Ли Куан Ю өнгөрсөн гуравдугаар сард 91 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр жижиг боомтоос өнөөдрийн баян тансаг Сингапурыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Оршуулах ёслолд дэлхийн 30 орны төрийн тэргүүн болон 2.5 сая иргэн оролцож, Ли Куан Юд хүндэтгэл үзүүлжээ.  Ли Куан Ю Сингапурчуудын хувьд жинхэнэ баатар бөгөөд түүнийг гутаан доромжилсан хүн хуулийн дагуу шийтгэл авдаг юм.

 

Өнгөрсөн тавдугаар сард Амос Юу гэх 16 настай хүү өөрийн блогтоо Сингапурын эцгийг, Их Британийн Ерөнхий сайд асан Маргерат Тетчертэй холбож, гутаан доромжилсон зураг, видео бичлэгийг байршуулж "Би санахгүй байна. Тэр худлаа ярьж, хулгай хийж л төрд гарсан. Тэр яг л гаж донтон өвгөн шиг харагдаж байна. Миний бодлоор энэ хөгшин эмэгтэй түүнд тохирох байх. Сайхан зугаацаарай” гэж бичжээ. Хүүг цагдаагийнхан даруй баривчилсан юм. Тэрбээр өчигдөр буюу 50 өдрийн дараа батлан даалтаар суллагдсан тухай "www.freemalaysiatoday.com” мэдээллээ.

 

Шүүхээс хүүд хоёр жилийн ял төлөвлөж байгаа ч Амос Юугийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдэж, өршөөл үзүүлэхийг гуйжээ. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх ёстой хэмээн шүүхчид үзэж байна. Хүүг баригдсаны дараа түүний дэмжигчид "Амосыг чөлөөл” гэх хөдөлгөөнийг өрнүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top