|

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №12 Б.Булганы тухай хавтаст хэрэгт авагдсан анхаарал татсан баримтуудаас

munkhbat 2019/04/26 238 0

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №12 Б.Булганы тухай хавтаст хэрэгт авагдсан анхаарал татсан баримтуудаас

 

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. Энэ хэргийн гэрч, яллагдагчаар татагдан шалгагдсаар байгаа Б.Булгантай холбоотойгоор гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэдгээрээс анхаарал татсан хэсгүүдээс хэсэгчлэн хүргэж байна.

· Прокурор Б.Батжаргал: "…Б.Булганы хувьд өгсөн мэдүүлгүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн хүнийг энэ хэрэгт хамааралгүй гэрч гэж үзэх үндэслэл байхгүй…”

· Б.Булган 5 дахь удаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ "… миний бөгс руу гараа хийсэн. Тэгэхэд бээлий байсан үгүйг мэдэхгүй…” гэж мэдүүлж байжээ.

· Прокурор Ж.Сандагсүрэн: "…Б.Булганы өгсөн мэдүүлэгт гэмт хэрэгтний төрх, байдлыг шинжиж үзэхэд хүнд алхаатай, эршүүд хүн байсан байна. Гэтэл Т.Чимгээ нь хөнгөн алхаатай бүжигчин хүн гэж байна. 2016 оны 01-р сарын 16-ны өдөр шинжээч Оюун-Эрдэнэ Б.Булганы мэдүүлэгт нууж байгаа зүйл байна уу гэж сэтгэл зүйн шинжилгээ хийсэн байдаг. Энэ дүгнэлтээр Б.Булганы мэдүүлэгт юм нууж байна гэдгийг тогтоосон.

· 2017 оны байдлаар энэ хэрэгт давхардсан тоогоо 51 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан. Тэдний нэг нь Б.Булган.

· Б.Булган, Ц.Амгаланбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаахад Ц.Амгаланбаатар тодруулах асуулт тавьж, Б.Булган зайлсхийхсэн байдал гаргаж байсан. Эцэст нь Б.Булган "Бурхны тухай бодъё” гэж хэлээд байцаалтыг дуусгасан.

· Ц.Амгаланбаатар хэргийн талаар мэдүүлэхдээ "… талийгаач Зоригийн эхнэр Булганыг хүлж байх үед тэр их аятайхан биетэй санагдсан тул би ариун цэврийн өрөөнд нь ороод түүний гарных нь хүлгийг тайлаад банн руу түүнийг тонгойлгож байгаад өмдийг нь доош нь шувталж байгаад араас нь байрлалтай түүнийг хүчиндсэн, ингэж хүчиндэж байх үед түүний бөгсөн дээр нь хүний чигчий хуруугаар дарчихсан гэмээр хэмжээтэй сорви, тэмдэгтэй байсан, тухайн сорви нь түүний зүүн хонгон дээр нь байсан шиг санагдаад байна…” Гэвч тухайн үед Шүүх эмнэлэг Б.Булганд үзлэг хийхдээ дотуур үзлэг хийгээгүй. Б.Булган хүчиндүүлээгүй гэж мэдүүлдэг.

· Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байсан Ц.Амгаланбаатар 2017 оны 04-р сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо энэ хэргийн захиалагчийг дэлгэсэн. Тэрбээр УДШ-д гаргасан өргөдөлдөө "Миний бие хэргийн захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг нарыг буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна… Мөн захиалагч Э.Бат-Үүл, Б.Булган, н.Ганхуяг нарыг ард түмнийхээ өмнө үнэн зөвөөр яллагдана гэдэгт итгэж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нар ялгүй өнгөрч болохгүй… Б.Булган бол С.Зоригийн хэргийг 18 жил нуун далдалж худал мэдүүлэг өгч цагдаа болон тагнуулын байгууллагыг 18 жил хуурсан боловч намайг С.Зоригийн хэргийг илчилснээс хойш үнэнд гүйцэгдэж шоконд орсон.

· С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан, давах, хяналтын шатны шүүхэд гэрчээр Б.Булганыг оролцуулаагүй. Гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан ч Б.Булган нь сэжигтэн, яллагдагчаар татагдсан учир гэрч биш гэж оролцуулаагүй. Харин шүүхиийн шийдвэр гаргахдаа түүний гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн.

· Талийгаачийн төрсөн ах С.Баярын 1999 оны 02-р сарын 25-ны өдөр өгсөн "… Би талийгаачийн гэр орноор нэг их орж байгаагүй, ажил дээр нь уулздаг байсан. Тэдний гэрт очиход Б.Булган хаалгаа шууд тайлаад өгдөггүй, заавал нэр усаа хэлэх юм уу, урьдчилж утсаар ярьж байгаад очихоор хаалгаа тайлж өгдөг байсан…”

· Талийгаачийн төрсөн ах С.Баярын гэргий Л.Нарангэрэл 1999 оны 02-р сарын 25-ны өдөр "…Талийгаач Б.Булгантай сууснаас хойш бидний харьцаа хөндий болсон… Би талийгаачийн гэрт нэг их очоод байгаагүй. Очихоор бол урьдчилж хэлээд очдог байсан. Манай хүүхдүүд заримдаа Б.Булган эгч хаалгаа тайлж өгөхгүй байна гэж хэлж ирдэг…

· Б.Булган гэрлэлт батлуулахгүй хамтран амьдардаг байсан талаараа ойр дотнын хүмүүстээ "Бид хоёр эрх чөлөөтэй амьдарна. Салах бол шүүх цагдаа гэхгүй амар. Эцсийн эцэст баталгаа чухал биш” гэж ярьж байсан.

· Шаабар буюу тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан Ш.Батбаяр: "… Намайг очиход Б.Булган уйлаагүй, пааникт орсон юм харагдаагүй. Э.Бат-Үүл гишүүн өмнө Чимэдцэрэнг нас барахад моорогт оруулахгүй гээд уйлаад зуураад байсан. Мөн оршуулган дээр нь ухаан алдаж унаад бид манайх руу оруулж түргэн дуудаж бөөн юм болсон. Би тэрэн шигээ санасан чинь С.Зориг агсны гэрт ирээд Э.Бат-Үүл яагаа ч үгүй юм даа…”

· Б.Булганы 1998 оны 10-р сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн: "…Хаалга тогшихоор нь би хаалган дээр очоод хэн бэ гэсэн чинь дуугардаггүй. Би С.Зоригийг тоглож байна гэж бодоод хаалгаа онгойлгосон чинь нэг…” гэх мэдүүлэг нь нөгөөдөр нь буюу 1998 оны 10-р сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлгээс нь зөрдөг. Тэрбээр мэдүүлэгтээ "…Хэн бэ гэж асуусан чинь хариу дуугараагүй ба С.Зориг бас дуугарахгүй тохиолдол заримдаа гардаг байсан. Ингээд эмэгтэй хүн дуугарахаар нь би нэгэнт хэн бэ гээд дуугарчихсан болохоор…” хэмээн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг.

· Гэрч П.Борис: … Б.Булган хэзээ ч танихгүй хүнд хаалгаа тайлж өгдөггүй байсан. Талийгаач С.Зориг мөн хэзээ ч хаалгаа тогшихгүйгээр ордоггүй байсан. Тогшилт нь ойрхон хоёр, дахин ойрхон хоёр тогшиж порволддог байсан… Б.Булганы хувьд их шартай. Түрэмгий зантай хүн байна гэж боддог байсан. Нэг удаа С.Зориг Б.Булган хоёр машин дотроо маргалдсан. Тэгэхэд Б.Булган машинаас буусны дараа би Б.Булганы сууж байсан арын суудал юм асгачхсан юм шиг норчихсон байхаар нь би гараа хүргээд үнэртэж үзэхэд нил шивтэр үнэртэж байхаар нь Б.Булганыг их шартай С.Зоригтой маргалдсан шарандаа түүний машины суудал дээр шээчихлээ гэж бодож байсан энэ мэтээр хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, түүний зан байдлын төлөв, мэдүүлэг тайлбар өгөхдөө юм нууж байсан зэрэг шинжээчийн дүгнэлтүүд ар араасаа хөвөрнө…



http://www.unuudur.site/11170/?fbclid=IwAR257hSqHZTui6w_6SVvfiXKS7tYiumTXarifsJ6pwXLNKWw8TuhraRTCcc


Санал болгох

Сэтгэгдэл

top