|

Урт наслах 10 алтан дүрэм

batdorj 2019/04/30 522 0

Унтах цаг нь урт наслахтай салшгүй холбоотой. Өдөр бүр 7-8 цаг унтдаг хүн урт насалдгийг, 4 цаг хүрэхгүй унтдаг хүн богино насалдгийг эрдэмтэд тогтоосон. Өдөрт 10 цагаас дээш унтдаг хүний 80 хувиас илүү нь богино насалдгийг бас мартаж болохгүй.

Эрүүл урт удаан амьдрахад мэдээж хоололт маш чухал. Өглөөний хоолыг өлмүүхэн, өдрийн хоолыг цадталаа, оройн хоолыг дайсандаа өгвөл урт насална гэж монгол түмэн ярьдаг билээ. 

Хөгжим хүний их тархийг сэргээж эрүүл мэндэд ашигтай даавар ялгаруулдаг. Энэ нь хүний цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог түргэтгэх зэрэг сайн талуудтай аж. Ингээд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох урт наслах, эрүүл байх зөвлөмжийг хүргэж байна   

  1. Хэт их идэхгүй байх. Хэрвээ биеийн хүчний хүнд ажил хийдэггүй бол өдрийн 2000 ккал илчлэгтэй хоол идэх нь бүрэн хүрэлцэнэ.
  2. Насныхаа онцлогтой тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах. 30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэж байх нь арьсанд үрчлээ үүсэхийг багасгадаг байна. 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар, улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насны хүмүүс кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг хүнсэндээ хэрэглэж занших шаардлагатай.
  3. Идэвхтэй амьдрахыг зорих. Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхээ хүмүүсээс 5-н насаар хөгшин харагддаг болохыг тогтоосон байна.
  4. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс харьцангуй урт насалдаг.
  5. Хөдөлгөөнтэй байх. Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх нь насыг уртасгадаг. 30-аас дээш насанд өсөлтийн гормон бие махбодод үүсэх явц багасдаг бол байнга сургуулилтын явцад өсөлтийн гормоны ялгаруулалт нэмэгддэг.
  6. Сэрүүн нөхцөлд унтаж байх. 17-18С дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлдэг.
  7. Сайхан сэтгэлээр аливаа зүйлд хандах. Ухамсаргүй болчимгүй аливаа үйлдлээс татгалзаж байх хэрэгтэй. Унатлаа бүжиглэх, аймшгийн ном зохиол олон цагаар уншихаас зайлсхий.
  8. Уур хилэнгээ өөртөө хадгалахгүй гадагш гаргаж бай. Хорт хавдраар өвчлөгсдийн 65 хувь нь уур хилэнгээ өөртөө хадгалж бачимддаг хүмүүс байдаг.
  9. Оюун санаагаа хөгжүүлэх ажил тогтмол хийж бай. Үгийн сүлжээ таах, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар тархи толгой сэргэлэн байхын зэрэгцээ зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхждэг.
  • Бэлгийн харилцааны үед эндорфин гормон ялгардаг учраас бусдаас илүү залуу харагддаг байна.

Дараах зүйлийг анхаарна уу.

  • Давс бага хэрэглэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чухал.
  • Өөх, тос бага хэрэглэх.
  • Элсэн чихрээс бүрэн татгалзах.
  • Дулаан явах нь олон өвчнөөс сэргийлэх.
  • Сүү ундандаа түлхүү хэрэглэх
  • Ходоод, гэдсээ сард нэг удаа цэвэрлэж хороо гадагшлуулж байвал эрүүл мэндэд сайн.

Эх сурвалж: https://www.sgh.gov.mn


 


Санал болгох

Сэтгэгдэл

top