|

Хүний элгийг сэглэж хаядаг, доод тивийн хамгийн аюултай амьтан

saikhnaa 2019/05/01 32 0

Монголчууддаа нэг юм захиж хэлмээр байдаг. Элэгний өвчин их түгээмэл байгааг би зөвхөн архи, C вирустэй холбож боддоггүй. Ийм сэрэмж малын их эмч ааваасаа хар бага наснаасаа сурч авсан. Аав минь хөдөөний хүмүүс газраас үет ургамал авч амандаа хийдгийг толгой сэгсрэн үглэж явдаг сан. Үет ургамалын ишинд эзнийхээ биеийг үе шаттай сольж дамжиж хөгждөг шимэгч хорхойны өндөг байдаг. Түүхий усанд мэрэгч амьтан болон үнэг, нохойны ялгадаснаас орсон шимэгч хорхойны өндөг байдаг. Хичнээн цэнгэг булаг байсан ч түүхий ууж болохгүй. Зөвхөн хашлагатай, мал, амьтан орж болдоггүй рашааны уснаас ууж болно. Өөр нэг чухал юм гэвэл гүзээлзгэнээс аваад бүхий л бутлаг модтой жимс түүхийгээр нь түүж аваад шууд идэж болохгүй. Заавал буцалгаж хөргөсөн усаар сайтар угааж хэд зайлж байж идэх ёстой. Жимсэнд үнэгний шүлснээс үлдсэн шимэгч хорхойн өндөг байж болно. Үнэг жимсэнд их дурлаж иддэг амьтан. Европт бол хүмүүс ойгоос жимс түүгээд мөн л энэ үнэгний туузан хорхой нэртэй шимэгчийн халдвараас сэрэмжилж, сэжиглэх тул заавал усаар угааж цэвэрлэж байж иддэг. Үнэгний гэдэсний туузан хорхойноос аваад олон төрлийн шимэгч хорхой хүний элгийг сэглэж хаядаг. Зөвхөн халдвар шинэхэн дээр нь хүчтэй антибиотикаар дарна. Тэгж амжихгүй дараагийн шатандаа орвол хүний элгэнд тарж үржиж томорсон байдаг тул мэс заслаар ч салгаж авах боломжгүй болдог.

 

Надад элэгний бэтэгтэй хүн гэж ийм л хорхойноос болж өвчилсөн хүнийг ардын аманд ярьдаг байсан шиг санагддаг. Германаар Pärchenegel перхэнэгэл латинаар Bilharziose белхарциозе хэмээх эр нь эмээ биедээ тээж явдаг хачин муухай шимэгч хорхой бий. Энэ хорхойны нэг төрөл зүйл Өвөр Азид унаган байдаг. Түвдүүд болон монголчууд дунд хоньч нохойноосоо авсан ийм өвчин маш элбэг байсан гэдэг. Одоо ч мөн л тийм болов уу. Ээ дээ тэр перхэнигэл гэдэг хорхой зургийг нь харахад л хачин муухай санагддаг. Хүний элгийг сэглэж хаядаг ёстой л доод тивийн хамгийн аюултай амьтан. Хүн баавгай, чононд уруулаад галзуугийн тариа хийлгэж шархаа анагааж амь насаа аварч болно. Харин ийм хорхой элгэнд орсон бол аврал мөн ч хол доо.


А.Бат-Очир

Санал болгох

Сэтгэгдэл

top