|

Баянцагаан багт 3.4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ байгуулахаар боллоо

saikhnaa 2019/05/01 873 0

Баянцагаан багт 3.4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ байгуулахаар боллоо

Орхон аймагт 2019 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол боллоо. "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019" нээлтийн өдөрлөгийн үеэр Баянцагаан багт барих инженерийн шугам сүлжээний барилгын ажлын шав тавих ёслолын ажиллагаа болов.

Баянцагаан баг нь 3500 гаруй хүн амтай бөгөөд үйлдвэр, аж ахуйн нэгж төвлөрсөн баг юм. Тус багт нийтдээ 18.9 тэрбум төгрөгөөр 14590 м дулаан, цэвэр усны шугам, 15421 м бохир усны шугам, ус, дулаан дамжуулах зургаан төв байгуулахаас 2019 онд 3.4 тэрбум төгрөгөөр дулаан, цэвэр усны 4520 м, бохир усны 4089м шугам, ус, дулаан дамжуулах 1 төв байгуулах байгуулах юм.

2019 онд Орхон аймагт нийт 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээс 36 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 26 тэрбум төгрөг нь орон нутгийн төсвөөс хийх ажлууд байна. Тухайлбал, Баянцагаан багт улсын төсвийн 3.4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ, Цагаанчулуут багт "Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг олон ажил хийхээр боллоо.

Мontsame.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top