|

Орхон аймгийн эрүүл мэндийн төвд 2 автомашин бэлэглэлээ

zulaa 2019/05/07 661 0

Орхон аймгийн эрүүл мэндийн төвд 2 автомашин бэлэглэлээ

 

Тавдугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт "Энх Эрдэнэтийн хурд-2019” нэртэй хурдан их нас, дааганы уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хангагдсан ч Орхон аймгийн морин спорт уяачдын холбооныхоноос үүдэлтэйгээр уралдаан цуцлагдсан байна. Тиймээс "Энх Эрдэнэтийн хурд-2019” хурдан их нас, дааганы уралдааны бай шагналыг хариуцан бэлтгэл ажлыг хангасан МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх бай шагналуудаа бүгдийг нь Орхон аймгийн ард түмний хэрэгцээнд хандивлажээ. 
 
 
Тодруулбал Орхон аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн байна. Эмнэлэгийн удирдлагууд энэхүү автомашиныг алсын дуудлага,түргэн тусламж, мэс заслын багийг багаж хэрэгсэлтэй нь авч явах зориулалтаар ашиглах гэнэ.
 
 
 
Дөрвөн мотоциклыг төрийн албаны хамгийн анхан шатны нэгж болох хөдөө сумдад үүрэг гүйцэтгэдэг багуудад хандивласан  байна. Баян-Өндөр сумын малчин баг, Жаргалант сумын 3 багийн ажлын албадууд тус бүр нэг мотоциклтой болж төрийн ажлыг түргэн шуурхай,хэрэгцээт газар нь хурдан хүрч ажиллах нөхцөл бүрджээ. 
 
 
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх  10 хүүхдийн унадаг дугуйг  Эрдэнэтийн зорилтот бүлгийн 10 хүүхдэд өгөх саналыг гаргаж Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор ирэх 6-р сард болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зорилтот бүлгийнхээ бүтэн өнчин 10 хүүхдэд тус бүр унадаг дугуйг гардуулан өгөхөөр төлөвлөжээ. Харин DDISH болон 55 инчийн телевизүүдийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт хандивласан байна. 
 
Энэхүү хандивыг хүлээн авсан холбогдох газрын удирдлагууд Эрдэнэчүүдийн нийтийн эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалт болж буйд талархал илэрхийлэн, аймаг сумын иргэдэд үзүүлэх түргэн тусламж, хөдөө баг сумдад төрийн анхан шатны үйлчилгээг хүргэх, малчдаа эргэх гэх мэт асуудалд машин техник хэрэгслийн дутагдал их байдаг энэ хэрэгцээнд зориулагдсан хэмээн сайшаалтай хүлээн авчээ.  
 

Санал болгох

Сэтгэгдэл

top