|

Стресс тайлах энгийн аргууд...

saikhnaa 2019/05/08 1121 0

Олон улсын судалгаагаар хамгийн их стресстэй улс орнуудын жагсаалтын 4-т Монгол байрладаг. Цөөн хүн амтай, асар уудам газар нутаг, байгалийн баялагтай бид Нигери, Өмнөд Африк, Эль Сальвадор улсуудын удаах байранд жагсаж байгаа нь харамсалтай. 

Дэлхий нийтийн жишгээс харахад 40-с дээш насанд хүний бие организмын ачаалал даах чадварын бууралтаас шалтгаалан стресс бий болдог. Харин Монголчуудын дунд хийсэн судалгаагаар нийт манай 18-35 насныхан хамгийн их стресстэй байна гэсэн үр дүн гарчээ. Стресс, ядаргаа гэх ойлголтыг мэдэхгүй эд бүтээх насан дээрээ залуучууд маань энэхүү бие болон оюун санаа, амар тайван амьдралын чимээгүй алуурчинд нэрвэгдэнэ гэдэг тоохгүй орхих зүйл огт биш. Иймээс өдөр тутмын стресс ядаргааг тайлах энгийн аргуудыг танилцуулж байна.

ЗАЙРМАГ ИДЭХ

Зайрмаг


Зайрмаг идэх нь стресс тайлах хамгийн энгийн арга. Олон төрлийн амттан байдаг хэдий ч яагаад заавал зайрмаг идэх хэрэгтэй гэж та бодох байх. Хүний хэл хамгийн мэдрэмтгий эрхтэн бөгөөд түүнд маш олон мэдрэлийн судас байрладаг. Хэлний өнгөөр бие организмын үйл ажиллагааг хянадаг ч гэж хэлдэг. Хүйтэн зайрмаг нь хүний хэлэн дэх мэдрэлийн эсүүдийг цочроон богино хугацаанд тархины үйл ажиллагааг сэргээдэг ажээ. 

 

СТРЕСС ТАЙЛАХ ТОГЛООМ

Стрессны шоо

 

Стресснээс ангижруулах маш олон төрлийн тоглоом бий болжээ. Үүнээс тоглоомоос хамгийн үр дүн өндөртэй нь стрессны шоо юм. Энэ нь ялангуяа суугаа ажилтай, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хамгийн тохиромжтой. Эдгээр биеийн хүчний ажил хийдэг хүмүүсийг бодвол хөдөлгөөн багатай, тархины байнгын идэвхтэй үйл ажиллагаа шаарддаг учир илүү стресстэй байдаг нь ажиглагддаг. Иймээс анхаарал төвлөрөлтөө сайжруулан, сэтгэл санааг тайвшруулж стрессээ тайлахыг хүсэгчид энэхүү шоо хамгийн тустай.

СПОРТООР ХИЧЭЭЛЛЭ

спортоор хичээллэ

 

Спортоор хичээллэ гэхээр заавал спорт заал, фитнесс клубт очих шаардлагагүй. Хүн өөрийн цаг зав, боломж, бие организмын онцлогтоо тааруулан өдөрт тодорхой хэмжээнд биеийнхээ хөлсийг гадагшлуулах хэрэгтэй. Хөнгөн гүйх, дээс тоглох, суниах, дугуй унах, ууланд гарах гээд хүсвэл интернет орчноор дүүрэн спортын дасгал хөдөлгөөний хичээлүүд байна. Дасгал хөдөлгөөн хийхэд хүний цусны эргэлт сайжирч, уушигны үйл ажиллагаа түргэсдэг учир тархи руу очих хүчил төрөгч, цусны эргэлт нэмэгдэн сэтгэл санаа тайвширдаг. Мөн хөлсөөр дамжуулан бие дэх хорт бодисууд гадагшилдаг. 

ТЕЛЕВИЗ БОЛОН ГАР УТАСНААСАА ТҮР ХУГАЦААНД ХОЛД

Гар утас ухаалаг төхөөрөмжөөс түр холд

 

Техник, технологийн хөгжил хэдий сайхан ч бидний амьдралын хэвшилд хэт их нөлөөлөх болсон. "Готенбургийн-ын Sahlgrenska шинжлэх ухааны академийн" доктор Sara Thomée судалгаагаар хүмүүсийн стрессны гол эх үүсвэр телевиз болон гар утасны хэт их хэрэглээнээс болж байна гэсэн үр дүнг өнгөрөгч 2016 онд олон нийтэд танилцуулсан. Тиймээс стресс ядаргаанаас ангижрахыг хүсвэл эдгээр технологиудаас өөрийгөө бага ч гэсэн холдуулахыг зөвлөе. Амьдралаас кайф авдаг өөрийнхөө дуртай зүйлд цаг зарцуул бас өөрийгөө амраа.

ВАННТАЙ УСАНД ХЭВТЭХ 

ваннтай усанд хэвтэх

 

Стресс тайлах энгийн аргын нэгт усанд орох гэж байдаг. Гэхдээ халуун устай ванн усанд орох нь:

• Стрессийг бууруулж, нойргүйдлийг арилгах
• Булчин, мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах
• Судасны хатуурал, цусны бөөгнөрлөөс урьдчилан сэргийлнэ
• Хүчилтөрөгчийн хэрэглээг дэмжинэ
• Толгойн өвчнийг анагаана гээд маш олон эерэг үр дагавартай. Энэхүү аргыг эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд маань илүү хэрэглэдэг.  Мөн халуун устай ванндаа эфирийн тос, лаванда, балжингарам цэцгийн үнэртүүлэгч, ванны хөөс нэмж өгвөл бүр үр дүнтэй.

ЖИЧ: Энэхүү арга жирэмсэн эхчүүдэд хориотой. 

Эх сурвалж: http://info.teso.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top