|

Ургамал, амьтан олноороо устаж үгүй болохыг анхааруулжээ

batdorj 2019/05/14 295 0

НҮБ дахь Биологийн төрөл зүйл болон экосистемийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын Шинжлэх ухааны бодлогын газар хүрээлэн буй орчинд хүний үзүүлж буй нөлөөний талаарх дэлгэрэнгүй тайланг  танилцуулжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, ойрын арван жилд хэдэн сая төрөл зүйлийн ургамал, амьтан устаж мөхөх аюулд ороод байгаа аж. Одоогоор дэлхийд 8.7 сая төрөл зүйлийн амьд биет байдаг бөгөөд өнгөрсөн зуун жилийн хугацаанд ургамал, амьтдын тоо 20 хувиар буурсан байна. Хүн төрөлхтөний үйл ажиллагаа дэлхийг асар хурдтай өөрчилж байгаа нь газрын гадаргуу, биологийн төрөл зүйлд нөлөөлж байна хэмээн илтгэлд дурджээ. Түүнчлэн үүнд дэлхийн дулаарал хамааралтай юм. Дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн түвшнээс хоёр хэмээр нэмэгдвэл амьд организмын төрөл зүйлийн 5 орчим хувь нь устаж үгүй болох магадлалтай. Асар их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнтэй холбоотойгоор дэлхийн нутаг дэвсгэрийн 23 хувьд нь хөрсний доройтол бий болж, үүнээс улбаалан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. 

 

Э.Аянзаяа 

Санал болгох

Сэтгэгдэл

top