|

Амлалтаа биелүүлдэггүй, авлигач, хулгайч Засгийн газар огцор

batdorj 2019/05/30 201 0

Монгол ардын нам засгийн эрхийг бариад гурав дахь жил рүүгээ орж байна. Тэд засгийн эрхэнд гарсан цагаас эхлэн сонгогчдын чихэнд дээр цэцэг ургуулаад зогсохгүй шилний цаанаас чихэр долоолгосон шигээ сандал суудлын хэрүүл хийж суугаа. Угтаа бол УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН уг нь олон зүйл хийхээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тодруулбал,
  • Иргэдээ ядуурлаас аварна
  • Эдийн засгаа хямралаас гаргана
  • Эх орноо өрнөөс салгана
  • Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй
  • Төрийн дампуурлыг засна
  • Цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ
  • Арилжааны зээлийн хүүг бууруулна
  • Аймаг бүрт үйлдвэр байгуулна
  • Татвар нэмэхгүй
  • Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур байгуулна
  • ЖДҮ болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Эдгээр амлалтуудаас биелсэн нь тун цөөн. Харин ч эсрэгээрээ татвар нэмэгдэж, ЖДҮ-г лэмжих зээлийн хүртээмж хэдэн гишүүдийн халаасаар ороод дууссан, Засгийн газраа огцруулж төрийн бүрэн дампууруулах дөхсөн гээд дурдаад байвал амлалтынхаа эсрэг ажилласан гэхэд хэлсдэхгүй биз.

Эрх баригчдын энхүү хариуцлагагүй үйлдлийг сөрөг хүчин эсэргүүцэж өнөөдрийн чуулганы хуралдаанд ширээн дээрээ эрх баригчдад хандсан бичиг тавьсан байлаа.

Тодруулбал, сөрөг хүчин болох АН-ын гишүүд "10 сая ам.доллар авсан авлигач сайдаа огцруул, "60 тэрбум"-ын асуудлаа хэзээ шийдэх вэ, Шатахуун, махны үнэ өслөө, Амлалтаа хэзээ биелүүлэх вэ, Эрдэнэтийн 49:51 хувийг шийд, ЖДҮ-чин хулгайч нартаа хариуцлага тооц, Авлигатай, аллагатай, хулгайтай поп Засгийн газар огцор" гэх бичгийг ширээн дээрээ тавьж, биелүүлэхийг шаардав. Тэдний энэхүү үйлдлийг МАН-ын зарим гишүүд хүлээн зөвшөөрч байгаагаа хэлж, попрох бус ажлаа хийхийг дарга нараасаа шаардсан юм.

Б. Учрал

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top