|

ОРХОН АЙМГИЙН 79 ИРГЭН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

saikhnaa 2019/07/08 182 0

Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Орхон аймгийн нэр бүхий 79 иргэнийг төрийн дээд одон медалиар шагналаа. Эдгээр хүмүүсийн шагналыг өнөөдөр /2019.07.08/ гардууллаа. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ "Орхон аймгийн ажил үйлс өөдрөг сайн байгаа. Нэг жишээ хэлэхэд 2015 онд аймгийн хэмжээнд 1,2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулаад байна. Мөн 2017, 2018 оны ажлын үр дүнгээр улсын хэмжээнд тэргүүлж улсын тэргүүний аймгаар шалгарлаа. Энэ том амжилтыг гаргахад манай аймгийн нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, нийт Эрдэнэтчүүдийн оролцоо чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэсэн юм. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Орхон аймгийн ЗДТГ-ын ахмад ажилтан Л.Батбаяр, Баян-Өндөр сумын өндөр настан Г.Дугаржав, Номин даатгал ХХК-ийн захирал С.Дэмбэрэлдорж, Маргад дээд сургуулийн багш Ц.Нацагдорж, Өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч С.Оюунцэцэг, Нью дийл-Аудит ХХК-ийн захирал Э.Эрдэнэбат нарыг шагнасан байна. 
 
Тэгвэл Алтан гадас одонгоор "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Горимын тооцооны инженер Ж.Бадмаараг, өндөр настан Д.Батаа, Эрдмийт үйлдвэрийн малын их эмч Б.Батзориг, Скайтел ХХК-ийн Орхон салбарын холбооны инженер Л.Бямбасүрэн зэрэг 51 хүнийг шагнасан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий 22  хүн шагнуулж хийсэн бүтээснээ үнэлүүллээ. 
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top