|

Орон даяар тарваган тахлын эсрэг дархлаажуулалт хийнэ

tonshuul 2015/07/09 855 0

Орон даяар тарваган тахлын эсрэг дархлаажуулалт хийнэ

 

Эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоот тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 15-19-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Казахстан улсад үйлдвэрлэсэн тарвага тахлын эсрэг 29.800 хүн тун вакциныг 17 аймаг, 9 дүүргийн Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/ болон Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлээд байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг хамрах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top