|

Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр АНУ-д айлчилна

batdorj 2019/07/25 291 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас айлчлал хэдэнд эхлэх,  хэдэн хоногийн айлчал хийх талаар тодруулсан боловч "Одоогоор тодорхой болоогүй байгаа. Энэ сарын 30-нд айлчлал эхэлнэ гэж ч тодорхой болсон зүйл байхгүй. Долдугаар сарын сүүлээр айлчлал эхэлнэ гэсэн чиглэлтэй байна" гэв. 

Харин эх сурвалжын мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр  Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа аж. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр  Монгол Улс АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top