"Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангар болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба нар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрсөн уул уурхайн нөөц үнэлгээний үндэсний стандартыг МХБ-д бүртгэлтэй Хувьцаат Компаниудад нэвтрүүлэхэд оршино. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын нөөц нэгдсэн стандарттай, ил тод болж хөрөнгө оруулагчдыг татахаас гадна тухайн компаниуд гадны биржүүдэд хүлээн зөвшөөрч, давхар бүртгэлээр хөрөнгө оруулалттатан төвлөрүүлэх боломж нэмэгдэх юм.
Уг санамж бичиг баталгаажсанаар цаашид Үнэт цаасны зах зээлд онголын нөөц тайлагнах журам буюу MRC Code-ийг нэвтрүүлэх болон гадаадын биржид бүртгэлтэй уул уурхайнкомпаниудыг бүртгэлд оруулж үнэт цаасыг арилжаалах, Үнэт цаасны салбарын мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад MRC Code журмын талаарх сургалт семинар зохион байгуулах ажээ.
Б.Мөнхзаяа