|

“Гэртээ ганцаараа” киноны шинэ хувилбар гарна

batdorj 2019/08/08 219 0

/The Hollywood Reporter/. "Disney” компани "Гэртээ ганцаараа” болон "Музейд өнгөрүүлсэн шөнө” кинонуудын шинэ хувилбарыг гаргахаар болжээ. Түүнчлэн "Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” киноны шинэ хувилбарыг хийхээр болсноо "Disney” компанийн Ерөнхий захирал Боб Айгер мэдэгдсэн байна. Эдгээр бүтээл бүрэн хэмжээний кино юмуу цувралын аль хэлбэрээр нь дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд "Disney” компани эдгээр киног "Disney+” стриминг үйлчилгээндээ нэвтрүүлэх аж.

"Бид 20 дугаар зуун Fox”-ын бүтээлүүдтэй идэвхтэй ажиллах бодолтой байгаа” хэмээн Боб Айгер сэтгүүлчдэд хэлсэн байна. "Disney” компани "Фокс” компанийн эзэмшдэг "Скай” кабелийн сувгийн 39 хувь, "XX зуун Фокс” киностуди, "Нэйшнл Жиографик” сувгийг эзэмшиж байгаа билээ. Түүнчлэн "Оддын дайн” цуврал кино, "Икс хүмүүс”, "Avatar and Deadpool”, "The Simpsons”, "Орчин үеийн гэр бүл” киноны франчайзинг эзэмших эрхийг олж авсан юм.

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

top