|

Орхон аймагт ипотекийн зээлтэй 3000 гаруй иргэн байна

mart 2019/10/18 79 0

Энэ оны зургаадугаар сард Орхон аймгийнбанк санхүүгийн байгууллагууд 38 зээлдэгчид 1 тэрбум 889.6 сая төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр аймгийн хэмжээнд ипотекийн зээлийн үлдэгдэл 133.8 тэрбум төгрөг, нийт зээлдэгчийн тоо 3137 болсон байна.

Тодруулбал, банкууд зургаадугаар сард өөрийн эх үүсвэрээр 19 зээлдэгчид 945.7 сая, 8 хувийн хүүтэй эх үүсвэрээр 19 зээлдэгчид 943.9 сая төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.Энэоны эхний хагас жилийн байдлаар ипотекийн 8 хувийн эх үүсвэрээр 104 зээлдэгчид 6 тэрбум төгрөгийн зээл олгосноор өмнөх оны мөн үеэс зээлдэгчийн тоо 141.9 хувиар, зээл олголт 215.8 хувиар өссөн байна.

 

Өнгөрсөн дөрөвдүгээрсард 2.1 тэрбум төгрөг буюу хамгийн их,хоёрдугаар сард 171.0 сая төгрөг буюу хамгийн бага ипотекийн 8 хувийн зээл олгосон гэж Орхон аймаг дахь Монгол банкны хэлтсээсмэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top