|

Түрээсийн орон сууцны талаарх мэдээллийг өглөө

mart 2019/10/21 606 0

Засгийн газраас энэ оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгосонтой холбогдуулан Орхон аймгийн ЗДТГ-аас "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт төрийн 40 гаруй байгууллага оролцож иргэдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэлээ.

Үүнд Цагдаагийн газар жолооны эрхийн хугацаа дууссан иргэдийн хүсэлтийг хүлээн авах, үнэмлэхээ авахаар захиалсан иргэдийн үнэмлэхийг олгосон бол Орон нутгийн Өмчийн газар түрээсийн орон сууцны талаарх мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд Статистикийн хэлтэст автомашин, ОБГ-т хоёр мотоцикл, "Эрдэнэт” ШУТП-ийн "Гарааны үйлдвэрлэл” төсөлд хамрагдсан 19 иргэн, хоёр үйлдвэрт эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох "Батламж” гардууллаа.

Мөн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг ажилд зуучлах, бүртгэх, ажлын байрны захиалга өгсөн аж ахуйн нэгж, компаниудын мэдээллийг өгсөн байна. Түүнчлэн Авто тээврийн төвөөс авто машины нэр, дугаар шилжүүлэх үйлчилгээ, БОАЖГ түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олголоо.

Өдөрлөгт 1000 гаруй иргэн оролцож төрийн байгууллагууд 10-16 цаг хүртэл А.Амарын талбайд 100 гаруй үйлчилгээ үзүүллээ. Мөн энэ үеэр Орхон аймагт 2016 оноос хойш хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлыг танилцууллаа. Тухайлбал, сүүлийн гурван жилд Орхон аймагт хоёр цэцэрлэг, хоёр сургууль, Өрхийн эрүүл мэндийн хоёр төв, Хүүхдийн эмнэлэг байгуулж 2000 гаруй хүүхэд сургууль, 1300 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн талаар мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top