|

Амжилтад хүрсэн тэрбумтнуудын зөвлөгөө

zulaa 2019/11/04 645 0

Амжилтад хүрсэн тэрбумтнуудын зөвлөгөө

 

Жон Рокефеллер (Дэлхийн анхны тэрбумтан)

Мөнгөө хэмнэ. Хаана хямд, бөөнөөр худалдаж авч болохыг эрэлхийл. Урьдчилж худалдан авах зүйлсээ жагсааж, зөвхөн жагсаалтад байгаа зүйлсийг л худалдан ав. Мөн Бусадтай харилц. Мөнгө чамд бусад хүмүүсээр дамжиж ирнэ. Хүнтэй харилцаж чаддаггүй хүмүүс баяжих тохиолдол маш ховор байдаг.


Стив Жобс (Apple компанийн захирал асан)

Хэрэв өдөр бүрийг амьдралынхаа эцсийн өдөр мэт бодож амьдарвал хэзээ нэгэн цагт зөв зүйлд хүрнэ. Энэ үгийг би 17-тойдоо анх уншсан юм. Тэр цагаас хойш 33 жил өнгөрөхөд энэ үг миний итгэл үнэмшил болж, би өглөө бүр толинд харахдаа "Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр бол би одоо хийх гэж байгаа ажлаа хийхийг хүсэх байсан уу” гэж өөрөөсөө асуудаг. Энэ нь амьдралын чинь хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг чухал бусаас нь ялгаж өгнө.


Уоррен Баффет (Хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компанийн үүсгэн байгуулагч)

Өөрөөсөө илүү хүмүүстэй цагийг өнгөрөө.Тэгвэл та ч гэсэн илүү болно. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол өөрийгөө амжилттай хүмүүсээр хүрээлүүл. Та цагийг ямар хүмүүстэй өнгөрүүлнэ, тэд таны амьдралд маш том нөлөө үзүүлж, таны хэн байгаа нь тэднээс шалтгаалах болно.


Майкл Делл (Dell компанийн үүсгэн байгуулагч)

Байгаа газрынхаа хамгийн ухаантай нь болох гэж битгий оролд. Хэрэв чи өөрийгөө өрөөнийхөө хамгийн ухаантай нь гэж бодож байвал өөр ухаантай хүмүүсийг өрөөндөө урь. Эсвэл ухаантнууд байдаг өөр өрөөнд оч. Мэргэжлийн хүрээнд үүнийг холбоо сүлжээ тогтоох гэдэг юм. Харин албан байгууллагад бол баг бүрдүүлэх гэдэг. Тэгвэл амьдрал дээр үүнийг гэр бүл зохиох, найз нөхөдтэй болох, нийтэч байх гэж хэлж болно. Би өнөөдөр энэ компанийг удирдаж байгаа нь тэр бүх харилцаа холбооны л ач тус юм.


Майкл Блумберг (Нью-Йорк хотын захирагч асан)

Их сургуулиа төгсөөд анх орсон ажил маань Уолл Стритийн компани. Тэнд би 15 жил ажилласан. Тэр үед муугүй л байгаа юм шиг санагддаг байлаа. Удирдлагуудаасаа дандаа сайшаал, магтаал сонсоно. Хүн бүр намайг хайрладаг. Гэвч намайг халагдах хүртэл шүү. Хэдий би ажилгүй болсон ч сэтгэл өөдрөг байж, халагдсаныхаа маргааш нь л хувийнхаа компанийг байгуулсан юм даа. Тиймээс тэр дор удаж, цаг алдах хэрэггүй, хурдхан шиг дээшээ өгс.

 

Эрик Шмидт (Google компанийн гүйцэтгэх захирал)

Бүх зүйлийг төлөвлөх гэж бүү зов. Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг сонсоход боломжийг олж хараад, түүнийгээ өөрийн аз болгож чадсан хүмүүс байдаг. Мэдээж тэд маш шаргуу хөдөлмөрлөдөг ч гэсэн хэзээ тохиох нь мэдэгдэхгүй гэнэт гарч ирсэн боломжийг соргогоор ашигласан нь амжилтад хүрэх хамгийн гол түлхүүр болсон байдаг.

 


Тед Турнер (CNN телевизийг үндэслэгч)

Хүмүүс надаас "Таны амжилтын нууц юу вэ” гэж асуухад "Эрт унт, эрт бос. Шаргуу ажилла, түүнийгээ сурталчил" гэж товчхоноор хариулдаг.


ЗГМ

Санал болгох

Сэтгэгдэл

top