|

Орхон аймгийн Замын цагдаагийн тасаг “Хүүхэд хамгаалъя” аяныг эхлүүллээ

mart 2019/11/22 571 0

 

Аймгийн Замын цагдаагийн тасаг "Хүүхэд хамгаалъя” аяныг нэг сарын хугацаатай зарлалаа.  

Аяны гол зорилго нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх болон 1нас хүртэлх хүүхдийг замын хөдөлгөөнд эцэг эхийн хараа хяналтгүйгээр оролцуулахгүй байхыг олон нийтэд уриалжээ.

Өнгөрсөн сард л гэхэд 9-11 насны хоёр хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна. Иймд тус тасаг замын хөдөлгөөнд оролцох соёл болон эцэг, эхийн хараа хяналт, үүрэг, хариуцлагыг ойлгуулах олон нийтэд чиглэсэн кампанит ажил өрнүүлж жолооч нарыг дүрмээрээ явахыг анхаарууллаа.

Цагдаагийн Ерөнхий газраас "Яараад яахав”, "Дураараа биш дүрмээрээ” аяныг өрнүүлж байгаа хэдий ч бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх, гэмтэх, халтиргаа, гулгаатай үед жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас хүний амь насыг хохироосон хэрэг гарсаар байгаа тул ийнхүү орон нутагтаа "Хүүхэд хамгаалъя” аяныг эхлүүлсэн гэж аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.  

Мөн суудлын нэг бүс нэг амийг хамгаалдаг тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ суудлын бүс зүүлгэж хэвшүүлэхийг анхаарууллаа. 


Санал болгох

Сэтгэгдэл

top