|

Орхон аймагт Монгол Улсын 2019 оны аварга боксчид тодорно

zulaa 2019/12/03 666 0

 

Орхон аймагт Монгол Улсын 2019 оны аварга боксчид тодорно

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр /2019.12.02/ Орхон аймагт эхэлж, тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпын наадмын 13 жинд өрсөлдөх юм.


Энэ удаагийн УАШТ-ийг Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээний нэг онцлог орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд "Токио-2020” олимпын наадмын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой юм байна.


Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, хамтран зохион байгуулагчаар "Даншиг” групп ажиллаж байна. Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын зэрэг шилдэг боксчид хүч, ур чадвараа сорих юм.

Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top