|

Орхон аймаг боловсролын салбартаа 35.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

mart 2019/12/04 220 0

 Орхон аймагт сүүлийн гурван жилд боловсрол, соёл урлагийн салбарт улсын болон орон нутгийн төсвөөс 35.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  

Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, өргөтгөлийг нэмснээр  сургуулийн орчин, сургалтын чанарт нөлөөлж байна гэж БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан хэллээ. Энэ онд л гэхэд Баянбулаг, Булаг баг тус бүрт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургууль шинээр барьж байгааг онцоллоо. Хэдийгээр ондоо багтаж ашиглалтад ороогүй ч ирэх онд хоёр сургууль, хоёр цэцэрлэг сурагчдаа хүлээн авна гэлээ.

Мөн боловсролын салбарт хэрэгжиж буй "Багш” дэд хөтөлбөрийн үр дүнд олон багш мэдлэг ур, чадвараа дээшлүүлж, гадаад, дотоодын сургалтад хамрагдсаныг онцоллоо. Багш нарын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж санхүүгийн тусламж олгох, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулсны дүнд олон багш ажил, мэргэжилдээ ахиц гаргаж байгаа тухай хэллээ. "Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд сүүлийн гурван жилд 450 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top