|

Ж.Батзандан: Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг суллахгүй бол бүх нийтийн жагсаал, улс төрийн тэмцэл зохион байгуулна

saikhnaa 2019/12/05 137 0

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс 
ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.12.04/ Улсын ерөнхий прокурорт хандаж Олон улсын парламентын холбооны шийдвэрийг хүргүүлэв.

Мөн энэ үеэр Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг энэ сард багтаан суллахгүй бол бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан "Олон улсын нэг байгууллага, дотоодын хоёр байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдэг нь албан ёсоор тогтоогдсоныг нотолсон дүгнэлт шийдвэрүүдээ гаргасан.
Гурван шатны шүүх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нөхцөл байдлыг анзааралгүйгээр, судлалгүйгээр шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдалд орж байгаа. Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, шүүх ял өгсөн, шийтгэсэн тохиолдолд хожим нь мөрдөн байцаагч, прокурорын буруутай нь илэрвэл үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг. Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинээр сэргээн шалгах ёстой. Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг суллахгүй бол бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top