|

Цагаан баавгайнууд Оросын тосгонд орж иржээ

saikhnaa 2019/12/06 271 0

Оросын хамгийн хойд захын тосгонд 50 гаруй цагаан баавгай орж ирсэн гэж мэдээллээ. Оршин суугчдыг баавгайнаас хамгаалсан үүднээс Чукотка мужийн Рыркайпи дахь олон нийтийн бүх үйл ажиллагааг цуцалж, сургуулиудыг хамгаалалтад авсан байгаа юм байна.

Цагаан баавгай тосгон орж ирсэн уг ховор үзэгдлийг байгаль судлаачид уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд мөсөн давхаргууд  хайлан идэх хоол хүнсгүй болсон тул ийнхүү яах аргагүй хот тосгон бараадан хоол хайж байна гэж үзэж байна.

Мөн зарим судлаачид энэхүү үзэгдэл цаашид ч байнга тохиолдож болох тул тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн гэнэ.

Д.Содцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top