|

Өндөр үнэтэй мэс засалд нийгмийн даатгалаас мөнгө төлж эхэлжээ

namuunaa 2015/07/16 770 0

 

Монголын эмч нар 2011 оноос хойш хоёр өвдөгний үенд нэг мэдээ алдуулалтаар зэрэг хиймэл үе суулгах мэс заслыг хийж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хүн энэ төрлийн мэс ажилбарт оржээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ төрлийн мэс заслыг Монголд хийлгэх хүний тоо эрс цөөрсөн байна. Тэгвэл долоодугаар сарын 10-наас эхлэн үе суулгах мэс засалт шаардлагатай өндөр өртөгт хиймэл үе, протез нь даатгалын шинэ хуулиар санхүүжүүлэгдэж эхэлсэн байна. Ингэснээр мэс заслын нийт төлбөрийн 25 хувийг даатгуулагчаас, 75 хувийг даатгалаас санхүүжүүлэхээр болжээ. Энэ төрлийн мэс заслыг Улсын клиникийн нэгдсэн эмнэлгийн эмч нар амжилттай хийдэг байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top