|

“Ачит Ихт” ХХК сэтгүүлчдийн дунд зарласан “Шилдэг нийтлэл”-ийн уралдаанаа дүгнэлээ

mart 2019/12/09 342 0

"Ачит Ихт” ХХК зэсийн үйлдвэрийн таван жилийн ойдоо зориулж Орхон аймгийн сэтгүүлчдийн дунд "Шилдэг нийтлэл”-ийн уралдаан зарласан билээ. Хоёр сарын турш үргэлжилсэн тус уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааны шагналт байрт "EBS”телевиз,"Erdenetinfo.mn”,Erdenetpost.mnсайт болон "Таны амьдрал” сонин, сэтгүүлч Ж.Оюун, Ч.Энхчулуун, О.Эрдэнэжаргал нар шалгарлаа. Уралдаанд ирсэн нийтлэлийн хөндөж буй гол сэдэв нь "Ачит-Ихт" ХХК орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн нөхөн сэргээлт, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн, судалгаа, шинжилгээг хөгжүүлсэн, монголчууд өөрсдийн чадвараар дэлхийд өрсөлдөх үйлдвэр, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа талаар дурджээ. Ялангуяа, дэлхийд өрсөлдөх нэр хүндтэй компанийг бий болгох том зорилт дэвшүүлж байгааг тодотгосон байна.

 

Тус компани "Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус хаягдал овоолгыг ашиглаж катодын цэвэр зэс үйлдвэрлэн Орхон аймагт 200 гаруй ажлын байр бий болгож өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол улсын төсөвт 160 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн нөхөн сэргээлт, боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн юм. Түүнчлэн тус компани ажилчиддаа давуу эрхийн хувьцаа олгон ноогдол ашгийг нь өгөөд байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top