|

Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

mart 2019/12/11 568 0

Насанд хүрэгчдийн боксынулсын аварга шалгаруулах тэмцээн анх удааОрхон аймагт боллоо. Энэ удаагийн тэмцээннэрт дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастерС.Баттулга агсны нэрэмжит болсноороо онцлог юм.

"Хангарьд”цогцолборт гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин 13 жинд өрсөлджээ. Тэмцээнд Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОХУМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар оролцож шагналт байрт оржээ.

 

Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэхэлэхдээ,"Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа хөдөө орон нутагтболж байна.Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан С.Баттулга багшийн ар гэрийнхэн болон эрдэнэтийнхэндээ баярлалаа.2019 онд Монголын боксын ертөнцөд олон сайхан үйл явдал боллоо. Монголын боксчид энэ онд амжилт их байж олон улс, тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс24алт, 20мөнгө,48хүрэл нийт 92 медаль хүртсэн байна.Өнгөрсөн сарын10-18-ндУлаанбаатар хотоданх удаа залуучуудын эрэгтэй, эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнболж16 орны 200 гаруй боксчин оролцсон. "Токио 2020” олимпийн наадам хаяанд ирсэн энэ чухал үед бид Олимпийн наадамд оролцохоор батлагдсан шинэ жингээр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжбайгаа нь онцлогюм” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top