|

УИХ-ЫН СОНГУУЛЬ: Орхон аймагт дараах хүмүүс нэр дэвшихээр яригдаж байна

saikhnaa 2019/12/23 857 0

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан.  Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгууль "тоглоомын” ямар дүрмээр явах нь тодорхой болов. Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулдаг байсан бол энэ удаад зөвхөн УИХ-ын сонгуулийн хуулийг тусгаарлан хуульчилснаараа онцлогтой болж байна.

Ирэх оны сонгууль 26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана. Мандатын тоогоор хүн дугуйлна гэсэн үг юм. Уг тогтолцооны нэг шүүмжлэлтэй байдал нь нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөх, мөнгөтэй, нэр хүндтэй нэг нь сурталчилгаагаа түлхүү явуулах талтай.

Харин давуу тал нь улсын төсөв олон жижиг тойрогт, жижиг ажлуудад хуваагдаж аманд ч үгүй, хамарт ч үгүй алга бололгүй томоохон бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулагдах гэх мэт олон давуу талтай.

2020 оны сонгуулийн хуульд чухам ямар, ямар өөрчлөлтүүд орж буй мэдээллийг ЭНД даржүзнэ үү.

Сонгуулийн хууль батлагдсан даруйд хэн, хаана өрсөлдөх тухай мэдээлэл яг одооноос эхлэн олны анхаарлыг татаж байна. Намуудад аль хэдийн энэ яриа, уулзалтууд хийгдэж өрсөлдөөнүүд эхэлсэн байгаа юм. Горилогчид намынхаа удирдлагуудтай уулзаж, нэр дэвших саналтайгаа илэрхийлэн цаашид хэрхэх талаараа уулзаж эхэлсэн гэж МАН дахь эх сурвалж мэдээллээ.

www.isee.mn 2020 оны УИХ-ын сонгуульд ХЭН, ХААНА НЭР ДЭВШИХЭЭР горилж буй мэдээллийг цувралаар хүргэх болно. Хамгийн эхэнд Орхон аймаг буюу бидний хэлж заншсанаар Эрдэнэт хотод эрх баригч Монгол Ардын нам болон Ардчилсан нам, МАХН нараас хэн нэр дэвшихээр эрчимтэй хөөцөлдөж буй мэдээллийг хүргэж байна.

ЭРДЭНЭТ ХОТ

МОНГОЛ АРДЫН НАМ

-Дамба БАТЛУТ

-Баттулга ГАНХУЯГ

-Бат-Өлзий БАТ-ЭРДЭНЭ

-Цогт БАТ-ЭНХ

-Нямцэрэн ЭНХТАЙВАН

-Отгонбилэг СОДБИЛЭГ /УИХ-ын гишүүн/

-Дорждамбын ДАМБА-ОЧИР /УИХ-ЫН гишүүн/

АРДЧИЛСАН НАМ

-Цогтсайхан БАТХУЯГ

-Дорлиг ӨСӨХБАЯР

-Рэнчээ УЛААНХҮҮ

-Дариймаа ЧУЛУУНБАТ

-Цэвээн ОЙДОВ

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

-Сайнхүү ГАНБААТАР

-Лог ЦОГ

-Д.Оюунбат /Засаг дарга асан/

БҮГД НАЙРАМДАХ НАМ

-Базарсадын ЖАРГАЛСАЙХАН

АТХН

-Ламжав ГҮНДАЛАЙ

ШИНЭ НАМ

-Лувсанвандан БОЛД

-Банк МЯГМАРСҮРЭН нар нэр дэвшихээр горилж байна гэх мэдээлэл байна.

Орхон аймгийн Эрдэнэт хот нь гурван мандаттай. 2016 оны сонгуулиар Д.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү нар сонгогдсон УИХ-д суусан. Эрдэнэт хот нь Монголд суурин хөгжсөн хоёр том аймгийн нэг. Иргэдийнх амьдралын баталгаажих түвшин бусад аймгийнхнаас харьцангуй өндөр, улсын төсвийг гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр байрладаг гэдэг утгаараа бэлэн мөнгөний эргэлт сайтай хот гэдгээрээ онцлог. Мөн бусад аймаг шиг олон сумгүй учраас сонгогчдод харьцангуй чирэгдэл багатай. Тиймээс Эрдэнэтэд өрсөлдөгчид их бий. Тэр дундаа МАН-аас Эрдэнэтэд өрсөлдөх хүмүүс илүүтэй олон байгаа учраас дотроо хөлөө жийлцэж хөнжлөө булаацалдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Ц.Хулантахь
Эх сурвалж: ISEE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top