|

Хамтын хэлэлцээрээ амжилттай биелүүлсэн аж ахуйн нэгжийг урамшууллаа

mart 2020/01/02 419 0

Хөдөлмөр нийгмийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагуудыг шалгарууллаа.

Үүнд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Эрдэнэт Ус ДТС” ТӨХК, "Эрдэнэт ДЦС” ТӨХК, БОЭТ, 17, Дэгдээхий, 5 дугаар цэцэрлэг, "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эрдэнэт өртөө, "Ачит Ихт” ХХК,”Эрдмин” ХХК шалгарчээ. Дээрх байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаараа 2019 онд Орхон аймгийн 3000 гаруй аж ахуйн нэгжээс тэргүүлсэн юм.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд үйлдвэрийн цех, хэсгийн 47 ажлын байрандаа мэргэжлийн байгууллагаар хөдөлмөрийн үнэлгээ хийлгэж цалин хөлсөө 20 хувиар нэмэгдүүлсэн байна.

"Эрдэнэт Ус ДТС” ТӨХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилчдынхаа дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, цалингийн доод хэмжээг 420 мянган төгрөгт хүргэжээ.

 

Хөдөлмөр нийгмийн гурван талт хамтын хэлэлцээрийг аймгийн ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран байгуулж төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилд нь хяналт тавих, сайн жишээг сурталчлах, мэдээлэх, хөдөлмөрийн маргааны зөрчлийг шийдвэрлэн ажилладаг юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top